Мисс Т.Батцэцэгийг "Эв нэгдлийн мөнгөн одон"-гоор шагнажээ
2014 оны 12 сарын 27
Хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг болсон “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн “Мисс Монголиа 2014” наадмын үндэсний ялагч Т.Батцэцэг амжилттай оролцсон билээ.
Тэрбээр Азийн топ модель, “Манжуурын мисс”, “Мисс Монголиа 2010” тэмцээний дэд байрын шагналтай бөгөөд Шилмэл загвар агентлагийн багш юм.Азийн цээжнээ орших Монгол тал нутгийн гоо үзэсгэлэн төдийгүй оюун билгийг гайхуулаад ирсэн Т.Батцэцэгт Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгчийн Эв нэгдлийн мөнгөн одонг гардуулжээ. Түүнд баяр хүргээд улам их амжилтыг хүсэн ерөөе.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
14774
0 эможи