С.Цогтбаяр мөрөөдлийн номын сангаа хийлгэжээ

2014 оны 12 сарын 24

Манай нэртэй шог зураач С.Цогтбаяр саяхан үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, нэгэн Монгол тавилгын компаниар гэртээ номын тавиур, шүүгээ хийлгэжээ. Тэрээр маш арвин номын цуглуулгатай.

Энэ талаараа шог зохиолч маань “Манайх ном ихтэй айл. Тиймээс өөрийнхөө олон жил цуглуулсан эдгээр номуудаа яг таарсан тавиуртай болгох юмсан гэж олон жил мөрөөдөж ирсэн. Миний бодлоор номын тавиур эдэлгээ даахаар чанартайгаас гадна сонирхолтой дизайн, өнгө үзэмж сайтай байх ёстой. Мөрөөдлийн номын сангаа сая хийлгэсэн маань энэ. Гэрт ирсэн зочид маань дуу алдан магтдаг шүү. Нэг хэвийн биш харин зөвхөн надад зориулж гаргасан дизайн, шийдэл.

Би байдаг л нэг хэвийн номын тавиур хийлгэхийг хүсээгүй. Зүйрлэж хэлбэл хайртай цуглуулгыг маань хадгалж хамгаалах нэг ёсны ордон шилтгээн нь юм даа. Миний цуглуулгад хүнд зузаан урлагийн номоос эхлээд дунд ,жижиг номууд, янз бүрийн хэлбэр хэмжээтэй DVD, CD гээд олон төрлийн оюуны бүтээл байдаг” хэмээн бичиж, номын тавиур хийсэн залууст маш их талархаж буйгаа давхар илэрхийлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14564
0 эможи
keyboard_arrow_up