Дуучин Нара нүцгэн зургийнхаа тайлбарыг хийлээ
Урлагийнхан дундаа шулуун яриатай, чөлөөт хувцаслалтаараа ялгардаг хэмээн дуучин Нараг онцлоод авсан. Хаана ч, хэний ч өмнө өөрийнхөөрөө байж чаддаг дуучин Нараг үнэлэх нэгэн байхад үгүйсгэх хүн ч бий.
Тэрбээр ээж болоод удалгүй телевизийн рекламд тоглосон. Харин энэхүү рекламанд тоглоод удалгүй турж биеийнхээ галбирт санаа тавьж эхлэн 20 кг жинг хассан гэнэ шүү. Түүнийг нүцгэллээ хэмээн хэвлэлээр үе үе шуугиан дэгддэг байсан. Тэгвэл саяхан нэгэн телевизийн нэвтрүүлэгт орох үеэр энэхүү зургуудын тайлбайрыг хийлээ. Тэрбээр "Монголконтенкоос санал тавьж аль хэдэн жилийн өмнө хэдэн зураг авахуулж байсан. Гэтэл тэднийх зургаа сайн хадгалж хамгаалж чадаагүй улмаас хэвлэлээр цацагдсан. Тэрнээс хойш ганц ч удаа нүцгэлээгүй. Одоо харин энэхүү зургуудаар сенсаци дэгдээхээ болимоор байна. Залуу хүн гоо сайхнаараа гангарч явах үедээ нүцгэлж болох л асуудал" хэмээв.