Энэ жилийн хамгийн сайхан биетэй бүсгүйгээр хэн тодорсон бэ
АНУ-ын "Fitness" сэтгүүлээс хамгийн сайхан биетэй бүсгүйчүүдийн жагсаалтыг гаргаж, энэ оны хамгийн төгс төгөлдөр биетэй бүсгүйгээр, гайхалтай гоё сайхан биеэрээ бусдыг цаг үргэлж гайхшруулж байдаг топ моделиуд болон фитнесс одуудын хэнийг ч биш харин Оскарын шагналт жүжигчин Лупита Нионгог нэрлэжээ. Энэ жил 31 настай Кени улсын жүжигчин бүсгүйн хувьд энэ жил үнэхээр амжилт бүтээлээр дүүрэн он жил болж өнгөрч байгаа юм байна. Учир нь тэрээр энэ жил Оскарын шагналын эзэн болоод зогсохгүй алдарт "People" сэтгүүлийн зүгээс түүнийг дэлхийн хамгийн сайхан эмэгтэйгээр зарласан бол "Glamour" сэтгүүлээс "Оны эмэгтэйгээр" шалгаруулсан бол энэ удаад ийнхүү хамгийн сайхан биетэй эмэгтэйгээр нэрлэгдсэн байна. Харин түүний удаах байруудад залуу дуучин Тайлор Свифт, Игги Азалия нар жагсчээ.