Туслах нь Мэрайя Кэритэй шүүхдэлцэв
Мэрайя Кэригийн туслахын асуудал шүүхийн танхимд шийдэгдэхэд хүрчээ. Түүний туслах асан Илсер Оливер нэрт дуучны түүнд өгөх ёстой цалинг нөхөн төлөхийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Өдгөө 49 настай уг эмэгтэй 2007 оноос хойш Мэрайягийн төлөө гар хумхилгүй ажиллаж байсан гэж нотлон өгүүлж байна. Өдөрт тэрбээр 16 цаг ажиллаж байсны дотор өрөөг нь цэвэрлэж, хувийн эд юмсыг нь зөөж, хоол хүнс худалдан авч, гэрээнд заагаагүй олон зүйл хийж байжээ.
Хамгийн хачирхалтай нь Оливер түүнээс гадна найз нөхөд, хамаатан саданд нь ч мөн үйлчилдэг байсан аж. Кэри түүнд илүү ажилласны хөлс төлнө гэж амлаж байсан хэдий ч өнгөрсөн зургаадугаар сард түүнийг ажлаас нь халж, өөрийнхөө тавьсан өрийн талаар мартахыг зөвлөжээ.
Харин Илсэрийн өмгөөлөгч шударга байдал бүхнийг ялж, дуучин бүсгүй түүний шаардсан мөнгийг төлөх болно гэдэгт итгэлтэй байна. - See more at:
Өдгөө 49 настай уг эмэгтэй 2007 оноос хойш Мэрайягийн төлөө гар хумхилгүй ажиллаж байсан гэж нотлон өгүүлж байна. Өдөрт тэрбээр 16 цаг ажиллаж байсны дотор өрөөг нь цэвэрлэж, хувийн эд юмсыг нь зөөж, хоол хүнс худалдан авч, гэрээнд заагаагүй олон зүйл хийж байжээ.
Хамгийн хачирхалтай нь Оливер түүнээс гадна найз нөхөд, хамаатан саданд нь ч мөн үйлчилдэг байсан аж. Кэри түүнд илүү ажилласны хөлс төлнө гэж амлаж байсан хэдий ч өнгөрсөн зургаадугаар сард түүнийг ажлаас нь халж, өөрийнхөө тавьсан өрийн талаар мартахыг зөвлөжээ.
Харин Илсэрийн өмгөөлөгч шударга байдал бүхнийг ялж, дуучин бүсгүй түүний шаардсан мөнгийг төлөх болно гэдэгт итгэлтэй байна. - See more at: http://www.wikimon.mn/content/58767.shtml#sthash.RkVV77l2.dpuf