Майли Сайрус эмнэлэгт хүргэгдэв

2014 оны 12 сарын 16

Дуучин Майли Сайрусын зүй бус ааш араншин олны анхаарлыг тэр бүр татахаа больсон билээ. 22 настай залуухан одын тайзан дээр хийж буй үйлдэл өмнөх үеийнхнийх нь уур хилэнг барж, иймэрхүү сөрөг үйлдэл нь түүнийг шүтэн бишрэгч залуу үеийнхэнд муугаар нөлөөлж байгаа гэж үзэж байна. Гэсэн хэдий ч Сайруст энэ бүхэн огтхон ч хамаагүй агаад тэрбээр өөрийнхөө хүссэн зүйлийг үргэлжлүүлэн хийсээр байна.

Ийнхүү аашилсаар энэ сарын 12-нд Майли ээлжит удаагаа шүтэн бишрэгчдээ догдлоход хүргэжээ. Тэрбээр өөрийн блог хуудсанд Лос-Анжелесээс холгүй орших эмнэлэгт авахуулсан зургаа нийтэлжээ. Майли гарынхаа шууг гэмтээсний улмаас эмнэлэгт хүргэгдсэн агаад харин ямар учраас дээрхи гэмтлийг авсан учир шалтгааны талаар мэдээлээгүй байна.

Түүний гэмтэл нь нэлээд хүнд байсан ч тэрбээр хошигнох мэдрэмжээ алдалгүй хагалгааныхаа зурганд янз бүрийн дүрс "нааж" хүмүүсийн инээдийг хүргэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14047
0 эможи
keyboard_arrow_up