Их аварга Д.Дагвадорж дэлхийн жишигт нийцсэн хүүхдийн эмнэлэг барих ажилдаа оржээ

2014 оны 12 сарын 12

Нэгэнтээ  “Би тусгаар тогтносон Монгол Улсын иргэн. Иргэний үүргээ би хангалттай сайн биелүүлсэн гэж бодож явдаг. Өнөөдөр Төв Азид ч, Орост ч, Европт ч хаана явсан намайг хараад хүмүүс бас сонин болдог юм ш дээ…Тэнд би Монголын сурталчилгаа. Би сая Болгарт очсон…Ёо би галтайгаа байна шүү. Асашёорюүгийн алдар суу байна лээ шүү. Өдөр тутмын арван таван сонин тэргүүн нүүртээ мэдээлсэн байсан.

 

Энэ аварга манайд ирлээ гээд” … хэмээн өөрөө өөрөөрөө бахархан омогшдог Их аваргатай улсдаа бид.

Тэгвэл Д.Дагвадорж аварга нэгэн сайхан мэдээг бидэнд хэдэн хоногийн өмнө дуулгасан билээ. Тэрээр өөрийн твиттер хуудаснаа “Дэлхийн жишигт нийцсэн хүүхдийн эмнэлэг удахгүй нээнэ. Монгол улс эрүүл мэндийн даатгалын тогтолцоогоо шинэчлээсэй! Үнэндээ мөнгөтэй хүн эдгэрээд байна" хэмээн жиргэжээ.

Түмний хүүхдүүд нь эмнэлгийн шалан дээр хэвтдэг ядмагхан Монголчуудын хувьд энэ бол таатай мэдээ шүү гэж олон хүнд баярлаж байсан. Харин өнөөдрийн өөрийн твиттер цахим хуудснаа "Хүүхдийн эмнэлгийн талаар уулзаж байна" гэж мөн жиргээжээ. Ингээд хүүхдийн эмнэлэг маань бодиттой болох нь.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13851
0 эможи
keyboard_arrow_up