ШИНЭ ЖИЛ: Улс орнуудын шинэ жилийн зоог
Мэдээж шинэ жилээр хүн бүр гайхалтай сайхан ширээ засаж, шинэ оноо хэзээ ч мартагдахааргүй, гэр бүлийнхэнтэйгээ угтахыг хүсдэг билээ. Энэхүү халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхэд ширээ засалт чухал. Тиймээс улс орон, үндэстэн бүр өөрийн гэсэн онцлогтойгоор баярынхаа ширээг засдаг. Тэгвэл дэлхий дахины шинэ жилийн зоогны талаар хүргэе.
Францын шинэ жилийн зоог
Францын хувьд баярын ширээн дээр цацагт хяруул заавал байх ёстой гэнэ.
Австри, Унгар, Югославын баярын ширээний онцлог
Харин Австри, Унгар, Югославын баярын ширээн дээр хэзээ ч шувуу байдаггүй гэнэ. Учир нь шувуутай хамт хамаг аз жаргал нь нисээд явчихна хэмээн үздэг байна.
Румын, Австрали болон Болгарын баярын жигнэмэг
Румын, Австрали болон Болгарт баярын жигнэмэг хийхдээ зүгээр ч нэг жигнэмэг бус харин сюрпризтай жигнэмэг хийдэг байна. Сюрприз таарсан хүн тэр ондоо азтай байх юм гэнэ.
Польшийн шинэ жилийн зоог
Чех болон Словакийн зоог
Чех болон Словакийн эзэгтэйчүүд ихэнхидээ нэгэн төрлийн хоол хийдэг байна. Баярын ширээнд алимтай бялуу байх нь сайн эзэгтэйн шинж тэмдэг юм.
Германы баярын зоог
Испани, Португали болон Туркийн баярын ширээ
Италийн шинэ жилийн зоог
Италид мөн шинэ жилийн зоогонд самар, усан үзэм өгдөг бөгөөд энэ нь аз жаргал, амжилт бүтээл, урт наслах бэлгэ тэмдэг болдог аж.
Английн баярын зоог
Америкийн шинэ жилийн зоог
Америкт мөн л цацагт хяруул баярын зоогт барих нь чухал гэж үздэг. Цацагт хяруулыг талх, бяслаг, хар чавга, сармис болон ногоогоор амталдаг байна.
Голландын баярын зоог
Голландын үндсэн зоог нь давстай шош юм. Энэ нь ходоодны хувьд маш хүнд хоол аж.
Камбожийн баярын ширээ
Камбожийн баярын ширээг цонхны дэргэд засдаг бөгөөд ширээн дээр заавал амттан байх ёстой гэнэ.
Түвдийн шинэ жилийн уламжлал
Түвдийн гэрийн эзэгтэйчүүд маш олон амттангуудыг хийж түүнийгээ найз нөхөд, ойр дотныхоо хүмүүст бэлэглэдэг байна. Хэдий чинээ ихийг тараана төдий чинээ баян болно хэмээн үздэг аж.
Японы баярын ширээ