Дуучин Б.Энхбаяр 20 мянган хүүхдэд өвгөн аавын бэлэг өгнө

2014 оны 12 сарын 11

МУСТА, дуучин Б.Энхбаярыг нэгэн үеийн халхын сайхан эр Юндэнгийн дүрээр нь монголын ард түмэн андахгүй мэдэх биз ээ. Тэгвэл дуучин маань 20 мянган хүүхдэд өвлийн өвгөн аавын бэлэг авч өгөхөөр болжээ. Учир нь тэрбээр “Хүүхэд ирээдүйн эзэд” Төрийн бус байгууллагын тэргүүнээр ажилладаг юм байна. Уг байгууллагаараа дамжуулан нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд туслах олон ажил өрнүүлдэг аж. Энэ удаад шинэ жилийн босгон дээр Улаанбаатар паласт оддын нэгдсэн “Гала” тоглолтыг энэ сарын 11-17-н хүртэл долоо хоног хийж, олсон орлогоороо хүүхдүүдэд бэлэг өгөхөөр болжээ. Тоглолтод Ардын жүжигчин, МУГЖ, хамтлаг дуучид гэх мэт 30 гаруй уран бүтээлч оролцож юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13700
0 эможи
keyboard_arrow_up