“Дуулиант салалтын эзэд” гэх загварын хос хүүхдүүддээ нэрээ өвлүүлжээ
Гадаадын томоохон загварын агентлагт ажиллаж, охид хүүхнүүдийн харцыг булаадаг А.Чингүүн өнгөрсөн намар “Royal” телевизийн нэвтрүүлэгч Н.Ундралтай нижгэр хурим хийсэн билээ. Өдгөө сурч боловсрохын төлөө зорьсон гэх загвар өмсөгч А.Чингүүн хоёр жилийн өмнөөс эхлэн нэвтрүүлэгч Н.Ундралтай үерхэж буйгаа зарлан, хайртай бүсгүйнхээ хөргийг гарынхаа булчин дээр хүртэл шивүүлсэн. Түүний гэргий Н.Ундрал нь “Их засаг” их сургуулийн захирал Г.Ням-Осорын бага охин бөгөөд чинээлэг эрхэм маань хүргэндээ томоохон телевиз бэлэглэсэн гэж шуугидаг нь ч үнэний ортой.
Харин олны танил царайлаг залуу анх загварын дамжаанд суралцаж байхдаа өөрийн багш болох мисс Ч.Содтуяад сэтгэл алдарч, хамтын амьдрал зохиож явсан түүх бий. Мисс бүсгүйтэй албан ёсоор хуримлаагүй загвар өмсөгч залуугийн сонголт нэг л өдөр өөрчлөгдөн харь орныг зорьсон гэлцдэг. Хаягдсан бүсгүй ч энэ бүхэнд бууж өгөлгүй, охиныхоо эцэгтэй хэвлэлээр “дайтаж” олны хэл аманд нэлээдгүй өртсөн удаатай.
Ийнхүү тус тусынхаа зам мөрийг хөөсөн “дуулиант салалтын эзэд” маань өөрсдийн хүүхдүүдэд нэрээ өвлүүлэх хүсэл нэгтэй нь анзаарагдсан. Тухайлбал мисс Ч.Содтуяа бяцхан охиндоо Содонгоо гэх өвөрмөц нэр хайрлаж байсан бол, загвар өмсөгч А.Чингүүн хүүдээ Чин-Үнэн хэмээх содон алдар хайрласан байна.