“Frozen” хүүхэлдэйн киноны шинэ анги гарна

2014 оны 12 сарын 09

“Уолт Дисней Анимэйшн” кино компанийн бүтээл “Frozen” хүүхэлдэйн кино 2013 онд анх нээлтээ хийснээсээ хойш чамгүй амжилтыг гаргаад байгаа билээ. Тэгвэл энэхүү хүүхэлдэйн киноны гол дүрүүд болох Анна, Элса, Кристофф болон Олаф нар дэлгэцнээ дахин амилахаар болжээ.

“Frozen Fever” хэмээн нэрлэсэн богино хэмжээний хүүхэлдэйн кино ирэх оны гуравдугаар сарын 13-нд тус компанийн бас нэгэн шинэ бүтээл “Үнсгэлжингийн түүх”-тэй зэрэг нээлтээ хийх гэнэ.

“Frozen Fever” богино хэмжээний кинонд Аннагийн төрсөн өдөр тохиох бөгөөд Элса, Кристофф 2 түүний төрсөн өдрийг хамгийн сайхнаар тэмдэглэж өгөхөөр шийднэ. Гэвч Элсагийн ер бусын хүч энэ санааг орвонгоор нь эргүүлж, үдэшлэгийг бусниулан киноны үйл явдал өрнөх аж.

“Frozen” хүүхэлдэйн киноны дуу 40 өөр хэл дээр орчуулагдсан Диснейн анхны бүтээл болсон төдийгүй 1,27 тэрбум ам.долларын ашиг олж, хамгийн их ашиг орлоготой хүүхэлдэйн кино болсон билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
1
yay an post
2
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13585
5 эможи
keyboard_arrow_up