Мисс Т.Батцэцэг онлайн санал асуулгаар хоёрдугаар байранд шалгарлаа
Их Британи улсын нийслэл Лондон хотноо зохиогдож буй “Дэлхийн мисс 2014” тэмцээний “Social media awards” буюу онлайн санал асуулга өчигдөр албан ёсоор хаагдаж эх орноо төлөөлөн оролцож байгаа мисс Т.Батцэцэг хоёрдугаар байранд шалгарлаа.
Тэмцээний сүүлийн шалгаруулалтад Унгар, Энэтхэг, Монгол, Гайти Зимбабве, Австрали, Чех, Босни Герцеговени, Доминикан, Өмнөд Судан, Франц, Намиби, Шотланд, Турк, ОХУ, Мехсик, Пуэрто Рико, Хорват, Өмнөд Африк, Хятадын гоо бүсгүйчүүд шалгарч үлдсэн бөгөөд энэ сарын 14-ний өдөр "Дэлхийн мисс" тодорно.
Та бүхэндээ эхний 10 байрыг эзэлсэн улсын нэрсийг танилцуулж байна.
1. Princess:Miss World - Haiti
2. Princess:Miss World - Mongolia
3.Miss World - Hungary
4.Miss World - India
5.Miss World - Guyana
6.Miss World - Thailand
7.Miss World - Indonesia
8. Miss Myanmar World
9.Miss World - Trinidad & Tobago
10.Miss World - Australia