Хамгийн их орлоготой моделиуд

2014 оны 12 сарын 09

Хамгийн их орлого олсон загвар өмсөгчдийг Forbes сэтгүүлээс жагсаажээ. Хүмүүс тэднээс өө сэвгүй төгс гоо сайхныг үргэлж эрж байдаг бол загварын хүн байна гэдэг тийм ч амар ажил биш. Тэд   содон төрхтэй байхаас гадна топ  байхын тулд маш их хүч, тэвчээр гаргах ёстой байдаг. Ингээд хамгийн баян моделиудыг нэрлэе.

Giselle Bundchen

Giselle Bundchen өнгөрсөн жил бас жагсаалтыг тэргүүлж байсан. Тэгвэл энэ жил  45 сая ам.долларыг Esprit, Versace, Pantene зэрэг олон газартай хамтран ажилласны дүнд олсон байна. Мөн Ipanema зуны гутлууд зэрэг түүний нэрийг ашигладаг бүтээгдэхүүнээс тэр чамгүй мөнгө олсон учраас жагсаалтын нэгдүгээрт бичигджээ.

Kate Moss

Kate Moss 2 дугаарт орсон байна. 40 настай модель  загварын ертөнцөд том байр суурь эзэлсэн хэвээр байгаа юм. 9.2 сая ам.доллар олсон тэрбээр өнгөрч буй жилд Longchamp, Rimmel, Mango-той хамтран ажилласан юм.

Natalia Vodianova

Natalia Vodianova 8.6 сая ам.долларын цалинтайгаар  жагсаалтын 3 дугаарт бичигджээ. 15 настайгаасаа эхлэн загвар өмссөн энэ бүсгүй одоогийн байдлаар 173 тайзан дээр алхаад байна. Хэд хэдэн campaign –д оролцсоноос гадна сүүлд Guerlain, Calvin Klein нартай гэрээ хийжээ.

Adriana Lima

4 дүгээр байранд бидний сайн мэдэх Бразилийн загвар өмсөгч Adriana Lima орж байна. Түүний онцгой дүр төрх, биширмээр бие галбир, үзэсгэлэнт нүд нь дахин давтагдашгүй юм. Энэ хугацаанд тэрбээр 7.3 сая ам долларын орлоготой ажиллажээ.

Doutzen Kroes

Жагсаалтын 5 дугаарт Doutzen Kroes. Нидерландаас ирсэн үзэсгэлэн гоо тэрбээр энэ жил маш шаргуу ажилласан юм. Онцгойлон Victoria Secret-д хүчээ гамнаагүй ажээ.

Alessandra Ambrosio

Дараагийн дурдах нэр бол Бразилийн халуухан бүсгүй Alessandra Ambrosio. Тэрбээр  жагсаалтын 6 дугаарт бичигдэж байна. 5 дугаар сард тэрбээр хоёр дахь хүүхдээ төрүүлсэн ч төрөлт түүний бие галбирт ямар ч өөрчлөлт үзүүлсэнгүй. Тэр  6.6 сая ам.доллар олсон байна.

Miranda Kerr

Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэр тэрбээр 4 сая ам.доллар олсон бөгөөд Victoria’s Secret-ийн сүүлийн шоун дээр тансаг Fantasy Bra(Гайхамшигт хөхөвч)-г зүүн толилуулсан байна.

Lara Stone

3.8сая ам.долларын орлоготойгоор тэр  жагсаалтын 8-д орж байна. Calvin Klein Jeans-ийг сурталчилснаараа  тэр маш өндөр цалин авсан юм.

 Carolyn Murphy

Carolyn Murphy жагсаалтын 9 дүгээр байрыг эзэлж байна. Ахмад моделиудын тоонд ордог хэдий ч тэр  одоог хүртэл эрэлт хэрэгцээтэй байгаа. Энэ жилийн орлого нь 3.5 сая ам.доллар юм.

 Candice Swanepoel

Victoria’s Secret-ийн гайхалтай сахиусан тэнгэр Candice Swanepoel 10 дугаарт орж байна. Жилийн турш 3.1 сая ам.долларын цалин авжээ. Тэр Forbes-ийн хамгийн их орлоготой моделиудын жагсаалтанд 2 дахь удаагаа багтаж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13539
0 эможи
keyboard_arrow_up