2015 оны хамгийн тренд өнгө тодорлоо
Pantone Color Institute хүрээлэнгээс ирэх жилийн хамгийн түгээмэл хэрэглэгдэх өнгийг нэрлэжээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 2015 онд “Марсала” гэдэг өнгө хамгийн эрэлттэй байх гэнэ. Энэ өнгөнд улаан хүрэн, хүрэн өнгөнүүд холилдох аж. 2015 оны гол өнгө Сицилийн ийм нэртэй дарснаас санаа авч нэрлэгджээ. Дээрхи хүрээлэн 2000 оноос хойш дараа жилийн хамгийн эрэлттэй байх өнгийг тодорхойлж ирсэн юм. Тэдний гаргасан зааварчилгаанд загварын ертөнцийн мэргэжилтнүүд, гоо сайханчид, график болон интерьер дизайн эрхэлдэг хүмүүс чих тавьдаг гэнэ. Тухайн жилийн онцлох өнгийг сонгохын тулд тус хүрээлэнгийн шинжээчид янз бүрийн чиг хандлага болон үзэгдлүүдэд дүн шинжилгээ хийдэг байна. Ингээд худалдан авагчдын санаа, үзэл бодлыг илэрхийлсэн тийм өнгийг гаргаж ирдэг юм. Энэ жил хамгийн гоёмсог өнгөөр “Гэрэл цацруулж буй цахирмаа цэцгийн өнгө” тодорсон бол өнгөрсөн жил маргад чулууны өнгө сонгогдсон билээ. Тэгвэл 2012 онд бэрсүүт жүржийн өнгө тодорч байжээ.