Селена Гомез, Женнифер Анистоны залгамжлагч болох уу?

2014 оны 12 сарын 08

  Өнгөрсөн амралтын өдрөөр Нью Йорк хотноо жүжигчин Женнифер Анистон тоглосон “Cake” кино нээлтээ хийсэн билээ. Уг арга хэмжээн залуу дуучин Селена Гомез оролцсон бөгөөд энэ үеэр жүжигчин Женнифер Анистон Селенаг өөрийнхөө залгамжлагч хэмээн хэлжээ.

Тэрбээр хэлэхдээ “Би Селенаг харах болгондоо өөрийнхөө залуу үеийг хардаг. Би энэ охин шиг үзэсгэлэнтэй байсан. Хажуугаар зөрсөн залуус болгон надтай болзохыг хүсдэг байсан. Хэрэв Селена дуулахаас илүү жүжиглэвэл одоо байгаа амжилтаа 2-3 дахин ахиулж чадна. Жүжигчин бүхэн өөрийн шавь болон залгамжлагчтай байхыг хүсдэг. Селена татгалзахгүй бол миний залгамжлагч болооч” гэж хэлжээ.

Харин үүний хариуд Селена инстаграмдаа Анистонтай хамт авхуулсан зургаа байршуулаад “Яагаад болохгүй” гэж хэмээн бичсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13435
0 эможи
keyboard_arrow_up