“Хувьсал”-ын А.Ганчимэг охиныхоо хамт нөхрөөсөө тусдаа амьдарч байна
“Хувьсал” продакшны бүтээл “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч” зэрэг уран сайхны кинонд гол дүр бүтээж, чадварлаг жүжигчин болохоо харуулсан А.Ганчимэгийн бяцхан охин одоо зургаан сартай. Төрөөд сар гаруй болоод л “Зүрхээр наадагч” кинонд тоглосон түүний нөхрийг Г.Энхтүвшин гэдэг. Тэд хамтдаа “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд тоглож байсан билээ. Багаасаа хүүхдийн ордонд хамт драмын дугуйланд явдаг байсан тэр хоёр багын найзууд ажээ. Үеийнхэн дундаа сайхан хосууд гэгдэж байсан жүжигчин А.Ганчимэг, Г.Энхтүвшин хоёр харамсалтай нь тусдаа амьдардаг болоод нэлээдгүй хугацаа өнгөрч байгаа гэнэ. Энэ тухай Г.Энхтүвшин “Бид тусдаа амьдарч байгаа нь үнэн. Асуудалтай байгаа нь ч үнэн. Цаг хугацаа бүхнийг шийднэ” хэмээн ярьжээ.