Виктора Бекхэм гацуур модоо доош харуулж байршуулжээ
2014 оны 12 сарын 08
Загвар зохион бүтээгч Виктора Бекхэм зул сарын баярт зориулан саяхан нээлтээ хийсэн “Victoria Beckham”гэх брэндийн дэлгүүрийнхээ зааланд зул сарын гацуур мод байрлуулжээ. Харин ингэхдээ гацуур модоо доошоо харсан байдалтай байршуулсан ба ямар ч чимэглэл зүүгээгүй аж.
Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Би өвөрмөц байхыг хүсдэг. Энэ гацуур намайг тодорхойлж байгаа” гэж жиргэжээ.
1997 онд Германы “Dover” их дэлгүүр анх удаагаа доошоо харсан зул сарын гацуур байрлуулж байсан ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
13343
0 эможи