Хамгийн уян налархай нарийн бичиг

2014 оны 12 сарын 04

Орос бүсгүй Юлия Гюнтел төрөлхийн авьяасаа ашиглан, бизнес хуанлид зургаа авахуулжээ. Энэ удаа тэр уян налархай нарийн бичгийн даргын дүрд хувирсан байна. Түүнийг дэлхийн хамгийн уян налархай бүсгүй гэж өргөмжилжээ.
Гэхдээ тэд манай уран нугараач монголчуудыг хараад энэ бодлоо өөрчлөх байх. Дашрамд өгүүлэхэд, хэрэв манай уран нугараачид иймэрхүү хуанли гаргавал маш гүйлгээтэй байх биз.
Юлия Гюнтел бол гимнастикч, жүжигчин бөгөөд Гиннесийн 2 дээд амжилтыг тогтоожээ. Тэрбээр Злата гэдэг нэрээр тоглолт хийдэг, гэхдээ тэр өөрийгөө Уян налархайн охин тэнгэр гэж хэлүүлэх дуртай гэнэ. Злата одоо Германд гэр бүлтэйгээ амьдарч, ажилладаг.
29 настай Юлия Гюнтел гэрлээд 11 жил болж байгаа, хүү нь 9 настай. Тэрбээр өдөрт 3 цаг хичээллэдэг бөгөөд байрлал бүрийг 5 минут барьж чаддаг гэнэ. Сонирхолтой нь тэр хоолны дэглэм огт баримталдаггүй. Түүний өндөр 175 см, жин 53 кг.
Юля Гюнтель "Би бүх насаараа нугарах боломжгүй гэдгийг ойлгож байна. Иймээс жүжигчний мэргэжилд суралцаж байгаа" гэж ярилаа. Юля саяхан алдарт Ева Мендес,  Кайли Миноуг нарын хамт "Бурханлиг моторууд" хэмээх кинонд тогложээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13203
0 эможи
keyboard_arrow_up