Мисс бүсгүйг гоо сайхны мэс засал хийхийг шаарджээ
Өнгөрсөн 05 сард Солонгос улсад зохион байгуулагдсан "Miss Asia Pacific" тэмцээний тэргүүн байрын шагналыг Мьянмар улсын иргэн Мей Аунг хэмээх бүсгүй авч байсан билээ.
Тэрээр Мисс болсныхоо дараа эх орондоо буцан очиж, өнгөрсөн 08 сард дахин Солонгос улсад ирсэн ажээ. Түүнийг миссийн тэмцээн зохион байгуулагчдын нэг болсон Ким хэмээх Солонгос хүн урин авчирсан ба тэрээр Мьянмар бүсгүйд дууны цомог гаргах, үүний тулд дууны тусгай багш авч бэлдэх хэрэгтэй хэмээн тайлбарласан ч үүний тулд мөнгө хэрэгтэй, мөнгө олохын тулд биеэ үнэлэхээс өөр арга байхгүй хэмээн тулган шаардаж байжээ. Мөн мисс бүсгүйг хөхөө томруулах болон бусад гоо сайхны мэс засал хийлгэх хэрэгтэй хэмээн хэлж байсан дээрх Солонгос иргэн нь өөрийн гэсэн интертайнмент компанитай ч тэр нь тодорхой ажлын байргүй, нэг ч ажилчингүй нэгэн байсан байна.
Солонгос улсынхаа нэр хүндийг дэлхийд унагаасан иргэн Кимийг "Miss Asia Pacific" тэмцээнийг зохион байгуулагчид шүүхэд өгөөд байгаа юм байна. Харин 200 сая воноор үнэлэгдэх миссийн титмээ аваад зугатаасан гэгдэх "Miss Myanmar" Мей Аунг нь одоогоор эх орондоо байгаа юм байна.