Б.Амархүү:Би хүүхэдтэй болохыг хүсч байна

2014 оны 12 сарын 02

Дуучин Б.Амархүү, мисс О.Ариунзул нар үерхээд багагүй хугацааг өнгөрүүлж байгаа. Тэрээр эх орондоо ирсэн даруйдаа “Гэртээ хүрэх зам” нэртэй тоглолтоо хийж, найз бүсгүйтэйгээ хайр дурлалаа бататган  “Cool love” хэмээх дуугаа хүртэл гаргасан. Мөн тоглолтын үеэр найз бүсгүйгээ танилцуулж, хайртай гэдгээ зарлаж байлаа. ETV-ийн ярилцлагын нэвтрүүлэгт саяхан дуучин Б.Амархүү оролцож хөтлөгч бүсгүй түүнээс хэзээ хүүхэдтэй болохоор төлөвлөж байгааг нь тодруулсан юм. Харин тэрээр “Би хүүхэдтэй болохыг хүсч байна. Гэхдээ хүнийг хүчилж болохгүй. Ариунзул одоо загвар өмсөөд, яг хийж бүтээх үе дээрээ яваа учраас хүлээхээс өөр аргагүй″ гэв.

О.Ариунзул  1992 онд Дорнод аймагт төрсөн,  найз залуу болох дуучин Б.Амархүүгээс таван насаар дүү юм.Одоо Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн банкны эдийн засгийн 4-р курст  суралцдаг. Үүний зэрэгцээ “Шилмэл загварын ордон”-ы гэрээт загвар өмсөгчөөр ажилладаг ажээ. Тус агентлагт 4 дэхь жилдээ ажиллаж байгаа юм билээ. “Азийн топ модель” хэмээх хүндтэй  шагналыг хүртээд ирсэн  “Шилмэл загвар” компаний гурван загвар өмсөгч байдаг. Түүний нэг нь  О.Ариунзул юм.

Царайлаг, авьяаслаг энэ бүсгүй  10 жилийн дараах өөрийгөө төсөөлсөн мөрөөдлөө дэлгэж байсан удаатай. Тэрээр “Би 10 жилийн дараа маш их боловсролтой байна. Тэрний төлөө зүтгэнэ. Загварын чиглэлээр дэлхийд алдартай модель болно гэж бодож байгаа” гэж хариулжээ.Тэгэхээр О.Ариунзул том мөрөөдөл өвөрлөж яваа учир Б.Амархүү хүүхэд төрүүлж өг гэж яаруулахгүй байгаа бололтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13073
0 эможи
keyboard_arrow_up