Дизайнер Д.Отгонжаргалын "O COUTURE Fashion Show Fall 2015" шоу болно
2014 оны 12 сарын 02
Нью-Йорк хотноо болсон "Couture fashion week Fall 2014" загварын долоо хоногт манай дизайнер Д.Отгонжаргал "Otgoo Couture collection" цувралаараа оролцож, дэлхийд Монгол загварын ур хийц, чамин тансаг өвөрмөц хэв маягийг гайхуулсан.
Тэгвэл 2014 оны хамгийн сүүлчийн, хамгийн том гоёлын даашинзны шоу хэмээн тодорхойлж буй дизайнер Д.Отгонжаргалын "O COUTURE Fashion Show Fall 2015" энэ сарын 5-нд Худалдаа аж үйлдвэрийн танхимд болно. Түүний урласан энэ оны трэнд болох 52 ширхэг дахин давтагдашгүй гоёлын даашинз нь шоунд ирсэн бүсгүйчүүдийн нүдийг хужирлах нь.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
13057
0 эможи