УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ном орчуулжээ
2014 оны 12 сарын 02
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ном орчуулан гаргасан байна. тэрээр “Хөгжлийн хөтөч” хэмээх цувралын "Улс орнуудын өрсөлдөөн" номыг орчуулжээ. Монгол Улсынхаа хөгжил дэвшлийн төлөө бодол санаагаа уралдуулж байдаг судлаач, бодлого боловсруулагч, улс төрчдийн “Хөгжлийн хөтөч” клубээс дээрх цувралыг хэрэгжүүлж байгаа юм.
Тус цуврал нь Лондонгийн Их Сургуулийн Коллеж /UCL/-ийн профессор Мэри Хилсоны 2008 онд хэвлүүлсэн Нордик загвар, 1945 оноос хойшхи Скандинавын орнууд, Финландын нийгмийн 100 шинэчлэл, Нийгмийн хөгжлийн загварууд зэрэг номыг өмнө нь хэвлүүлж байжээ.
“Улс орнуудын өрсөлдөөн” номын нээлт өнөөдөр “Интерном” их дэлгүүрт 12:30 цагаас болох юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
13054
0 эможи