Холливудын үнэнч хосууд
Холливудын нэртэй жүжигчдийн нийлсэн, салсан тухай бараг л өдөр бүр л сонсогдож байдаг. Тэгвэл бие биедээ үнэнчээр олон жил ханилсан хосууд ч бас байдаг юм. Ингээд тэд нартай танилцъя.
Том Хэнкс эхнэр Рита Уилсоны хамт 25 жил.
1985 онд нэгэн кино зураг авалтын үеэр танилцаад 1988 онд гэрлэжээ.
Самуэль Жексон эхнэр ЛаТаня Жексоны хамт 33 жил.
Коллежийн оюутан байхдаа танилцсан хосууд маань 1980 онд гэрлэжээ.
Иман болон Дэвид Боуи. 21 жил.
Фотомодель болон рок од нар маань 1992 онд гэрлэжээ.
Женис болон Билли Кристал. 43 жил.
Анхны харцаар бие биедээ дурласан эдгээр хосууд маань 1970 онд гэрлэжээ.
Сара Жессика Паркер нөхөр болох Мэтью Бродериктэй хамтдаа 16 жил.
Сарагийн ах танилцуулсан гэдэг. 1997 онд хуримаа хийсэн.
Анетт Беннинг ба Уоррен Битти. 22 жил.
1991 онд нэгэн кино зураг авалтын үеэр танилцсан хос 1992 онд гэрлэжээ.
Паулетта болон Дензел Вашингтон. 30 жил.
Дензел анхныхаа кинонд тоглохдоо танилцсан бөгөөд 1983 онд гэрлэжээ.
Труди Стайлер болон Стинг. 21 жил.
Тэд дөрвөн хүүхэдтэй.
Оззи болон Шэрон Осборн. Хамтдаа 31 жил.
Шэроны эцэг Дон Арден Оззигийн цомгийг продюсерлэсэн нь тэднийг учруулсан гэдэг.