“Гоёл” наадамд Ирина Пантаева оролцоно

2014 оны 11 сарын 29

Монголын загварын ертөнцийн хамгийн том шоу болох “Гоёл” наадмыг Монголын дизайнеруудын холбооноос 26 дахь жилдээ зохиож байна

Энэ наадам нь дэлхийн хувцас загварын чиг хандлага хэрхэн өөрчлөгдөж буйг харуулах зорилготой байдаг. Одоогоор наадамд оролцох загвар өмсөгчдийг гурван үе шаттай шалгаруулж байгаагаас 100 орчим загвар өмсөгч үлджээ. Тэдний дунд дахин шалгаруулалт явуулж хаалтын тоглолтод 40-50 модель оролцуулах төлөвлөгөөтэй байгаа аж. “Гоёл” наадамд оролцохоор “Америкаас дэлхийн супер модель Ирина Пантаева оролцох хүсэлтээ ирүүлсэн бөгөөд ирэх сарын нэгний өдөр Монголд ирнэ” хэмээн дизайнеруудын холбооноос мэдээлжээ.

Монголын дизайнеруудын холбоо энэ жил Хятад, Германы дизайнеруудыг урьсан бөгөөд  эдийн засаг, санхүү муу байгаа тул Францаас дизайнер урьж чадаагүй юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12944
0 эможи
keyboard_arrow_up