Мисс Т.Батцэцэг тэргүүлж байна
Английн нийслэл Лондон хотноо болж буй “Дэлхийн мисс-2014″ тэмцээндАзийн топ модель Т.Батцэцэг эх орноо төлөөлж оролцож байгаа билээ. Тэмцээн эхэлснээс хойш өдгөө мисс Т.Батцэцэг тун ч амжилттай оролцож байгаа. Тэрбээр интернэт асуулгаар хамгийн их санал авсан оролцогч болсон бөгөөд одоо ч хэвээр байна. Энэ жилийн тэмцээнд дэлхийн 131 орны гоо бүсгүйчүүд өрсөлдөж байгаа юм. Тэдгээр бүсгүйчүүдийн танилцуулга,зургийг www.ranker.com сайтад байршуулждэмжигчид нь саналаа өгч байгаа аж. Өнөөдрийн байдлаарМонголын мисс Т.Батцэцэг 50860 эерэг саналтайгаар нэгдүгээр байранд явж байна. Түүний араас Унгарын мисс Edina Kulcsár 8086 лайк, ОХУ-ын мисс Anastasia Kostenko 2531 лайктайгаар тус тус жагсаж байна.