Та бидний танил “лого”-нууд ямар үнээр бүтсэн бэ?

2014 оны 11 сарын 28
Та бүхэндээ салбар салбартаа тэргүүлэгч дараах 10 компаний “брэнд лого” ямар өртгөөр, хэрхэн бүтсэн талаарх мэдээллийг хүргэж байна.

Google / $0
Анхны логог 1998 онд “Google”-ийг хамтран байгуулагч Сергей Брин зохион бүтээжээ. Тэрээр энэхүү логог “GIMP” гэх график контентийн үнэгүй програм дээр хийж байсан гэнэ. Хожмоо логог хэд дахин шинэчилсэн ч анхны хувилбарыг хэвээр хадгалсан билээ.

Coca - Cola / $0
Жон Пэмбертоны үүсгэн байгуулсан дэлхийд алдартай брэндийн логог Жоны журмын анд, нягтлан Фрэнк Мэйсон Робинсон 1885 онд зохион бүтээжээ. “Кока Кола” гэх нэрийг ч гэсэн Фрэнк Жонд санал болгосон бөгөөд “Spencerian” фонтоор ийнхүү загварчилж байжээ.

Twitter / $15
Логог 2009 онд уран бүтээлч Саймон Оксли бүтээжээ. Тэрээр Японд ажиллаж амьдардаг Англи хүн бөгөөд түүний энэхүү логог “iStockphoto” сайтаас “Twitter”-ийн удирдлагынхан худалдаж авч байсан гэдэг юм байна. Энэхүү лого нь одоогоор шинэчлэгдээд байгаа билээ.

Nike / $35
Логог 1971 онд Портландын Их Сургуулийн график дизайны ангийн оюутан байсан Кэролин Дэйвидсон загварчилсан бөгөөд компанийг үүсгэн байгуулагч Филь Найт тус сургуульд хичээл заадаг байжээ. Кэролин “Blue Ribbon Sports” компанид сайн дураараа ажилладаг байсан нь энэхүү логог бүтээх боломжийг түүнд өгчээ. Хожмоо Филь Кэролинд талархлаа илэрхийлж логогоо шигтгэсэн алтан бөгжийг “Nike”-ийн хувьцааны хамт түүнд өгсөн гэдэг. Сонирхуулахад энэхүү лого нь Грекийн Бурханы далавч бөгөөд “Swoosh” нэрээрээ алдаршсан билээ.

NeXT / $100.000
“NeXT” бол 1985 онд Стив Жобсын үүсгэн байгуулж байсан мэдээллийн технологийн компани бөгөөд тэрээр энэхүү компаниа “Apple”-аас гарсан байх үедээ байгуулсан гэдэг. Логог Стив Жобсын хүсэлтээр 1986 онд Пол Рэнд гэгч загварчилж байжээ. Компани 1996 онд дампуурсан байна.

“London - 2012” / $625.000
Олимпийн наадмын энэхүү логоны дизайныг 2007 онд гаргасан байсан ба брэнд зөвлөх Вүльф Олинс ийнхүү загварчилжээ. Энэ нь олимпийн наадмын түүхэн дэх хамгийн олон хувилбараар өөрчилж болох уян хатан лого болсон гэгддэг байна.

Pepsi / $1.000.000
“Pepsi” брэндийн одоогийн логог Нью Йорк хотын Арнель груп 2008 онд дахин загварчилсан бөгөөд логоныхоо энэхүү шинэ дизайнд “Инээмсэглэл” дүрсийг шигтгэж өгчээ.

BBC / $1.800.000
Үндэсний хэмжээнд телевиз ба радио нэвтрүүлгийн цацалтыг хийсэн дэлхийн анхны хэвлэл мэдээллийн байгууллага болох “BBC” компаний энэхүү логог 1997 онд дахин загварчилж ийнхүү дизайныг гаргажээ.

ANZ (Australia & New Zealand Banking) / $15.000.000
Шинэ Зеланд ба Австралийн шилдэг банк болох “ANZ”-ийн энэхүү логог 2009 онд дахин загварчилсан ба Мельбурнд нээсэн шинэ салбарын нээлтийн үеэрээ нийтэд танилцуулжээ.

BP (British Petrol) / $211.000.000
Лондон хотноо төвлөрч үйл ажиллагааг явуулдаг олон улсын газрын тос, хийн “BP plc” компаний дээрх логог 2008 онд дахин загварчилсан бөгөөд нэр хүндтэй эл байгууллага 1909 онд байгуулагджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12921
0 эможи
keyboard_arrow_up