Н.Ган-Одын мэс заслын өндөр төлбөрийг хэн гаргасан бэ

2014 оны 11 сарын 28

Ганбууш гэж нэрээрээ алдаршсан энэ эрхэм секс туризм, хүйс солих мэс заслаараа алдартай Тайланд улсад очиж маш өндөр өртөгөөр мэс засалд орж хатагтай Н.Ган-Од болоод тийм ч удаагүй байгаа билээ. Тэрээр эмэгтэй хүн болох мэс засал амжилттай хийлгэсэн гэдгээрээ монголдоо л анхдагч.

Шар хэвлэлүүдийн хуудаснаа байнгын зочин түүний мэс заслынхаас гадна ирж очих зардал, хоол байрных нь зардал цөөхөн оронтой тоонд багтахгүй ээ. Насаараа жинхэнэ эмэгтэй болохыг мөрөөдсөн түүний хувьд мөрөөдөлдөө хүрэх алтан боломж нь ивээн тэтгэгчдийн хөрөнгө санхүү гэдгийг хэлээд олон нийтийн хэрэгсэлээр дамжуулан туслалцаа үзүүлсэн “учир битүүлэг эрхэмүүдэд” талархлаа илэрхийлэх болов. Тэрээр сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар 14 настай охины сав суулгуулаад зогсоогүй хөх хийлгэж, БНСУ-д нүүрнийхээ арьсыг татуулаад, одоо шүдээ янзлуулж буй. “Миний амьдрал 60 наснаас л эхэлж байна. Хэдийгээр би он гараад 60 хүрэх ч гэсэн биологийн нас маань 16” хэмээн бардамнасан түүнийг өөрчилсөн тэр их мөнгө хаанаас гарсан эсэх нь хүмүүсийн анхаарлыг татаж байна.

“Уул уурхай эрхэлдэг залуус зургаан сарын турш үнэгүй байрандаа байлгасан” гэх зэргээр тусламж үзүүлсэн зарим хүнийг Н.Ган-Од нэрлэж байгаа ч том санхүүжүүлэгчээ нууцалж байгаа. Тэгвэл зарим эх сурвалж Н.Ган-Одын мэс заслын төлбөр МУ-ын ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр нараас гарсан хэмээн ярьж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12907
0 эможи
keyboard_arrow_up