Хөөрхөн Дөлгөөн гэр бүлийн хамтаар АНУ-ыг зорино

2014 оны 11 сарын 28

"Захиалгат инээд" entertainment, МҮОНТ-тэй хамтран телевизийн олон ангит кино бүтээсэн нь "Амьдрал тавтай морил". Энэ киноны хэнэггүй, эршүүд, зөнгөр Золоогийн дүрийг жүжигчин О.Дөлгөөн бүтээсэн билээ. Тэрбээр "СУИС"-ийн жүжигчний ангид суралцаж байхдаа л уран бүтээлийн гараагаа эхлүүлж, "Эзэнгүй бөгж" УСК, "Хайрын рекорд" телевизийн олон ангит киноны туслах дүр, "Нэг хоёрын гурваа" УСК-ны гол дүрд, "Single ladies", "Сүүлчийн шөнө" УСК-ны гол дүрд тус тус тоглосон туршлагатай өсөх ирээдүйтэй жүжигчин юм.

Тэгвэл саяхны гарсан нэгэн мэдээлэл түүний фенүүдийг жаахан гонсойлгоод байгаа гэнэ. Учир нь жүжигчин бүсгүй маань эрх чөлөөний орон болох АНУ- ыг зорих болсон гэнэ. Хайртай хань, хөөрхөн хүүгийнхээ хамтаар хоёр жилийг урлагийн сургуульд суралцаж өнгөрүүлэхээр шийджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12906
0 эможи
keyboard_arrow_up