Бейонсе жилийн “чөлөө” авчээ
Бейонсе, Жэй Зи нар ажлын завсарлага авч, АНУ-ыг дор хаяж нэг жилийн хугацаатай орхихоор шийджээ. Тэд Францын Шиньи-ле-Роз орчимд суурьшаад дахин нэг хүүхэдтэй болохыг оролдох гэнэ. Энэ жилийг тэд бүхэлд нь ажил хөдөлмөр, аялан тоглолтод зориулсан учраас Блу Айви охиндоо хангалттай цаг хугацааг гаргаж өгч чадаагүй билээ. Салж унатлаа зүтгээд Бейонсе 115 сая долларын орлого олсноор бүтэн жилийн чөлөө авах хэрэгтэй хэмээн нөхрөө ятгаж дөнгөжээ.
Бейонсегийн ээжийн судсаар франц цус гүйдэг тул дуучин бүсгүй Францын соёл, хоол унданд дуртай нэгэн. 2015 он тэдний гэр бүлийн хувьд хамгийн романтик, тайван байх үе гэнэ. “Тэд ажлаа умартаад, амьдралаас таашаал авахын дээр Блу Айвигийн хүмүүжилд анхаарна. Мэдээж, охиноо франц хэлтэй болгохыг хичээх байх” хэмээн гэр бүлийн найз нь сэтгүүлчдэд ярьжээ.
Бейонсегийн ээжийн судсаар франц цус гүйдэг тул дуучин бүсгүй Францын соёл, хоол унданд дуртай нэгэн. 2015 он тэдний гэр бүлийн хувьд хамгийн романтик, тайван байх үе гэнэ. “Тэд ажлаа умартаад, амьдралаас таашаал авахын дээр Блу Айвигийн хүмүүжилд анхаарна. Мэдээж, охиноо франц хэлтэй болгохыг хичээх байх” хэмээн гэр бүлийн найз нь сэтгүүлчдэд ярьжээ. - See more at: http://www.wikimon.mn/content/58269.shtml#sthash.pSEF2V5k.dpuf