Одри Хепберны тухай хүмүүсийн “мэддэггүй - 12” баримт

2014 оны 11 сарын 27

XX зууны шилдэг жүжигчин Одри Хепберны авьяас билэг, гоо үзэсгэлэнг бишрэхгүй байхын аргагүй билээ. Гэхдээ түүний дөлгөөн харц, дур булаам инээмсэглэлийн цаана ямар нууц оршин буйг хүмүүс төдийлөн сайн мэддэг болов уу?

Одригийн амьдралын зам тийм ч дардан байгаагүй бөгөөд тэрээр эмэгтэй хүний тэсвэр хатуужил, нинжин сэтгэл, цог золбоог жинхэнэ утгаар нь цогцлоосон “сахиусан тэнгэр” байлаа. Ингээд төгс төгөлдөр Одри Хепберний талаарх олон нийтэд дэлгэгдээгүй зарим сонирхолтой баримтыг хүргэе.

1. Одри Хепберны жинхэнэ нэрийг Одри Кэтлин Растон гэдэг байжээ. Энэ нь түүний эмээгийн нэртэй ижил юм.

2. Тэрээр 1929 оны тавдугаар сарын 4-нд Бельгийн Бруссель хотноо мэндэлсэн. Дэлхийн II дайны үед Германы эзлэн түрэмгийллийн хатуу ширүүн цагийг туулсан бөгөөд нуувчинд хагас өлсгөлөнгийн байдалтай амьдраад зогсохгүй садан төрлийн хүмүүсээ дарагуйлагчдад буудуулахыг нүдээрээ үзжээ.

3. Одригийн аав 1938 онд гэр бүлээ орхиж Англи улс руу явсан байна. Энэ тухай тэрээр хожим нь дурсахдаа “амьдралын минь хамгийн том шарх үлдээсэн үйл явдал тэр байсан” гэжээ.

4. Дэлхийн II дайны дараа тэрээр Голландын Амстердам дахь балетын сургуульдаа эргэж очсон байна. Харин хэдэн жилийн дараа балетын боловсролоо дээшлүүлэхээр Лондон хотыг зорьжээ.

5. Одри Хепберн Оскар, Тони, Эмми болон Грэмми гэсэн дөрвөн шагналыг хүртсэн цөөхөн жүжигчдийн нэг юм.

6. Түүнд Анне Франк охины дүрд тоглох хоёр ч киноны санал ирсэнийг түдгэлзүүлжээ. Татгалзсан шалтгаанаа Одри “энэ дүрд тоглох нь надад сэтгэл санааны хувьд маш хүнд сорилт болно” гэж тайлбарласан аж.

7. “Тиффанигийн өглөөний зоог” киноны гол дүрээр найруулагч Трумэн Капоте анх Одриг биш Мэрилин Монрог сонгосон байжээ. Мөн Одригийн тоглосон “Ромын амралт” киноны гол дүрээр найруулагч Фрэнк Капра жүжигчин Элизабет Тэйлорыг тоглуулахаар анх төлөвлөж байсан түүхтэй гэнэ.

8. Түүний намтраас уншихад тэрээр жингээ 45 кг-аас хэтрүүлэхгүй гэж өөртөө амласан бөгөөд хөл хүнд байх үеийг нь эс тооцвол уг амлалтаа амжилттай биелүүлсэн аж.

9. Одри 43 размерийн гутал өмсдөг байсан.

10. “Ромын амралт” киногоор хүртсэн Оскарын цомоо Одри нийтийн бие засах газар гээсэн бөгөөд удалгүй эргүүлэн олж авч байжээ.

11. Түүний хүндэлдэг жүжигчдийн нэг бол Мерил Стрип.

12. Одри 1988 онд ЮНИСЕФ-ийн “Сайн үйлсийн элч” хэмээх нэр хүндийг хүртэж өөд болох хүртлээ (1993) дэлхийн олон улс оронд очиж хүнд хэцүү амьдралтай хүүхдүүдэд тусалжээ. Энэхүү гавьяат үйлсээрээ 1993 онд “Jean Hersholt” Хүмүүнлэгийн Академийн шагнал хүртсэн юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12805
1 эможи
keyboard_arrow_up