Кейт Мосс анх удаагаа охинтойгоо

2014 оны 11 сарын 26
90-ээд онд мандан бадарч явсан загвар өмсөгчдийн нэг Кейт Моссыг манай уншигчид таних бизээ. Нэг хэсэг халуухан жүжигчин Жонни Депптэй үерхэж байсан ч тэдний зам нэг байгаагүй билээ. Хар тамхи болоод согтууруулах ундааг удаа хэрэглэсэн зэргээр шуугиан тарьсан модель бүсгүй сүүлийн жилүүдэд элдэв цуу яриа, шуугианаас холуур байх болсон.
Тэрээр нэг охинтой бөгөөд өдгөө ганцаараа өсгөж яваа. Ганц охиноо бусдын нүд, дурангаас нууж явдаг Кейт энэ удаад охинтойгоо хамт улаан хивсэн дээгүүр алхсан байна. Лиа Грейс Мосс охин нь одоо 12 настай аж. Тэрээр мөн өөрийн сайн найз охиноо дагуулан иржээ. Шоотой өмд, хар өнгийн пүүзтэй ирсэн охиныг ээж шигээ сайн загвар өмсөгч болно гэж хэлэхгүй ч түүний камерын дуран луу харж инээх нь үнэхээр гайхалтай байсан хэмээн зарим нэг нь хэлжээ.


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12754
0 эможи
keyboard_arrow_up