Рэппер залуу дуунаасаа болж бүх насаараа хоригдож болзошгүй

2014 оны 11 сарын 26

АНУ-ын Калифорни мужийн Сан Диего хотоос гаралтай рэппер Брэндон Дункан зохиосон дууныхаа төлөө бүх насаараа хорих ял авч болзошгүйг байгааг “Los Angeles Times” сонинд өгүүлжээ. Б.Дункан Tiny Doo хэмээх урлагийн нэрийн дор дуулдаг ба түүнийг дээрмийн бүлгийн 15 гишүүний хамт хотод буудалцсан хэрэгт шалгаж байгаа аж. Гэхдээ дуучин залууг уг хэргийн хүрээнд буудалцсан, хэрэгтнүүдийг буу зэвсгээр хангасан зэрэг зүйл заалтаар буруутгаагүй байна. Түүнд хэрэг тулгасан гол үндэслэл нь “No Safety” /Аюулгүй байдал алга/ нэртэй цомогт нь орсон дууны үг аж.

 Хэргийг шалгаж буй прокурорын өгүүлснээр хавтсан дээрээ буу, сумны зурагтай цомогт орсон дуунууд нь “Дээрмийн бүлгүүдийн гэмт үйлдлүүдийг өөгшүүлж сайшаан сурталчилсан шинжтэй гэжээ. Харин түүний өмгөөлөгч энэ хэргийг огт үндэслэлгүй гэдгийг ярьсан байна. Тэрбээр Tiny Doo-ийн дууны үг Тупак, Снуп Догг зэрэг бусад уран бүтээлчдийн нэгэн адил хүчирхийллийг сурталчлаагүй харин гудамжны бодит амьдралын тухай өгүүлдгийг тайлбарласан аж. Гэвч тойргийн шүүгч түүний үгийг үндэслэлгүй хэмээн үзэж, дуучин залуугийн шүүх хурлыг ирэх сарын 4-ний өдөр эхлүүлэхээр тогтоосон байна. Харин Б.Дункан шүүх хурал эхлэх хүртэл хорионд байх ба түүнийг буруутай хэмээн үзвэл 25 жил хорих ял ногдуулж болзошгүй гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12736
0 эможи
keyboard_arrow_up