Үнэртэй усны шилдэг брэндүүд

2014 оны 11 сарын 25
Олон улсын үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан яваа ашгийн бус “The Fragrance Foundation” буюу “Олон Улсын Үнэртний Холбоо”-ноос “FiFi Awards”-ийг 1973 оноос хойш жил бүр зохион байгуулсаар иржээ.

Энэхүү арга хэмжээ нь дэлхийн үнэртэн гоо сайхан, сүрчигний брэнд компаниудаас шилдгүүдийг тодруулж тэдний үйл ажиллагааг дэмжих, сүрчигний талаарх соёл - боловсролыг нийтэд түгээх зорилгын доор явагддаг бөгөөд энэ жилийн “FiFi Awards”-аас тодруулсан оны онцлох сүрчигний брэнд бүтээгдэхүүний дээжисээс сонирхуулж байна.

1. “Perfume Extraordinaire” категори / Ер бусын гайхам, шилдгийн шилдэг үнэртэн


“Bond No.9 New York Oud” / Laurent Le Guernec

Үнэртэн гоо сайхны мэргэжилтэн Лорэнт ле Гернэкийн гарган авсан “Bond No.9 New York Oud” үнэртэн энэ оны хамгийн гайхалтай басхүү шилдэг үнэртнээр тодорчээ. Бага ахуйдаа ээж эмээ нарынхаа анхилуун тансаг үнэртэний хосгүй ертөнцөд бүүвэйн дуу аялуулж өссөн тэрээр өвөөгийнхөө сийлбэр хийх урлагийг эзэмшсэн нэгэн бөгөөд химичээр суралцаж байхдаа ийнхүү сүрчиг бүтээгч болохоор шийдсэн гэдэг. Энэхүү сүрчиг үнийн хувьд 100 мл нь $330 доллар бөгөөд мэргэжилтнүүд болоод хэрэглэгчдийн үнэлгээгээр 5/5 оноог авсан юм байна.

2. “Nouveau Niche” категори / Дэлхийд алдартай компаниудаар хөрөнгө оруулалт хийлгэж, 250 гаруй дэлгүүрүүдээр худалдаалагдсан сүрчигний брэнд


“Tom Ford - Private Blend Jasmin Rouge”

2011 онд худалдаанд гаргаж байсан Америкийн алдарт “Tom Ford” брэндийн “Private Blend” коллекцид орсон “Jasmin Rouge”(Men / Women)үнэртэй усны найрлагад урьд өмнө  орж байгаагүй өвөрмөц орц найрлага орсон бөгөөд нарийн мэдрэмж, ичгүүр сонжуургүй атлаа эрэмгий, сүрлэг төрх болоод хэний ч дурыг татах Жасмин цэцэгний халуухан амтлаг - үнэрийг шингээсэн ажээ.

3. “Luxe” категори / Их дэлгүүр болон брэндийн дэлгүүрүүдээр 250-аас багагүй болон 250-аас дээш худалдаалагдсан сүрчиг


“Gucci - Guilty pour Homme / Men”

Францын “PPR” групийн дэргэдэх Италийн алдарт “Gucci” брэндээс гаргасан эрчүүдийн тансаг зэрэглэлийн үнэртэн энэ оны шилдгүүдийн удаах категорит тэргүүлжээ. Юуг хүсч чухам хаана хүрэхээ мэддэг жинхэнэ эрчүүдэд тусгайлан зориулсан үнэртэн нь эрхэмсэг хатдыг соронзон мэт эрхгүй татах хосгүй үнэрийг шингээсэн бөгөөд гар аргаар сийлбэрлэж урласан сонгодог загварын савлагаатай юм байна.

“Tom Ford - Violet Blonde / Women”

2011 - 2012 оны “Tom Ford - Signature Collection” коллекцийн гурвалсан үнэртнийг цахиур хагалан тэргүүн эгнээг төлөөлж2011.09 сард худалдаанд гарсан “Violet Blonde” үнэртэн нь нил цэцэгнээс гарган авсан зөөлөн басхүү тансаг үнэрийг шингээжээ.

4. “Broad Appeal”категори / Худалдаанд гарсан даруйдаа хамгийн олон арилжаалагдсан үнэртэн


“Elizabeth Arden - Curve Appeal / Men”

Дэлхийн хамгийн чинээлэг бизнес хатагтайн нэг асан Элизабет Ардений (1884 - 1966) үүсгэн байгуулсан гоо сайхны бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний “Elizabeth Arden, Inc.”брэнд компани өдгөө дэлхийн шилдэг компаниудын жагсаалтад дээгүүрт ордог билээ. Тэгвэл үнэртэн гоо сайхны бүтээгдэхүүний чадварлаг мэргэжилтнүүдийн эрчүүддээ зориулан гарган авсан “Curve Appeal” сүрчиг хэрэглэгчдийн таашаалд хамгийн ихээр нийцэж тэр хэрээрээ хамгийн их худалдаалагдсан үнэртнээр нэрлэгджээ.

“Heidi Klum Shine / Women”

Харин охид бүсгүйчүүдийн хамгийн ихээр худалдан авсан сүрчигээр супермодель, телевизийн од Хайди Клумын гаргасан анхны үнэртэн “Shine” үнэртэн оржээ. Тэрээр энэ онд “Summer Shine” нэртэй шинэ сүрчигээ гаргаад байгаа сурагтай.

5. “Specialty Brand” категори / Мэргэжлийн өндөр түвшинд гарган авсан шилдэг брэнд


“1922 Lily Sanguine / Women”

Дэлхий дахинаа төдийлөн танигдаагүй ч энгийн хэрнээ энгүй чамин сүрчиг гарган авдаг “Happ & Stahn” брэндийн охид бүсгүйчүүдэд зориулсан “1922 Lily Sanguine” үнэртэн мэргэжлийн өндөр ур чадвараар бүтсэн энэ оны шилдэг үнэртэн болжээ. Харамсалтай нь энэ жил эрчүүдэдзориулсан үнэртний шилдэг брэндэд ямар ч брэнд компани, үнэртэн нэр дэвшээгүй байна.

6. “Direct to Consumer” / ТВ шоппин болон онлайнаар хэрэглэгчдэд шууд хүрсэн үнэртэн


“Yves Rocher - Comme une Evidence Green / Men”

Францын нэрт бизнесмэн Ив Рошегийн (1930 - 2009) үүсгэн байгуулсан “Yves Rocher” брэндийн 2010 онд гаргаж байсан сүрчиг удаа категорит тэргүүлсэн байна. Үнэртний мэргэжилтнээр Урсула Уандел амжилттай ажиллажээ.

7. “Consumer’s Choice” / Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн үнэртэн


“Bath & Body Works - Signature Collection for Men Classic”

“Bath & Body Works, LLC.” бол 1990 онд байгуулагдсан Америкийн “Limited Brands” компаний салбар сүлжээ дэлгүүр, брэнд компани юм. Тус компани биеийн шингэн саван, арьс арчилгаа,  үнэртэн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаа явуулдаг бөгөөд тэдний гаргасан эрчүүдэд зориулсан энэхүү коллекц хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүнээр тодорсон байна.

“Victoria’s Secret Angel / Women”

“Limited Brands” компаний удаах охин компани болох охид бүсгүйчүүдэд зориулсан дотуур хувцас, гоо сайхны бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний “Victoria’s Secret” брэндийн $59 доллараар худалдаанд гарч байсан 2011 оны “Angel” эмэгтэй сүрчиг удаах шилдэг бүтээгдэхүүн болжээ.

8. “Hall of Fame Frangrance” категори / Дэлхийд нэр хүндтэй сүрчиг


“Giorgio Armani - Acqua di Gio / Men”

Италийн “Giorgio Armani” брэндийн 1996 онд худалдаанд гаргаж байсан эрчүүдэд зориулсан тус үнэртэн тус брэндийн нүүр царай болсон дэлхийдалдартай үнэртэн юм.

“Hermes - 24 Fauborg / Women”

Харин эмэгтэйчүүдэд зориулсан дэлхийд нэр хүндтэй сүрчигээр 1837 онд байгуулагдсан Францын тансаг зэрэглэлийн брэнд компани “Hermes”-ийн 1995/1996онд гарган авч байсан энэхүү үнэртэн оржээ.

9. “Media Campaign of the Year 2012” / Сүрчигний шилдэг сурталчилгаа 2012

10. “Best Packaging of the Year 2012” / Шилдэг савлагаатай үнэртэн 2012

“Prada Candy” / Women

“John Varvatos Star USA” / Men болон “Elizabeth Arden Curve Appeal” / Men, “Victoria’s Secret Angel” нарын сүрчиг оржээ.

11. “Celebrity of the Year 2012” / Оны онцлох алдартан

Нэр хүнд бүхий тус арга хэмжээний үеэр 2012 оны онцлох алдартнаар дуучин Жастин Биберийг нэрлэсэн байна. Жастин 2011 онд 14 - 18 насны охидод зориулсан “Someday” үнэртэнгээ гаргасан билээ.

Дашрамд дуулгахад дэлхийн хамгийн эртний үнэртнийг археологичид 2005 онд Газар дундын тэнгист орших арал - улс болох Сайпрэсийн Холбооны Улсын нутгаас олж илрүүлсэн бөгөөд 4000 гаруй жилийн настай болохыг тогтоосон байна.

Үнэртэн гарган авах урлаг нь эртний Месопотамиа болон Египет улсад анх хөгжсөн гэж үздэг бөгөөд орчин цагийн үнэртний хөгжил XIX зууны сүүлч үеэс эхтэй ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12703
0 эможи
keyboard_arrow_up