Монголоос тэрбумтан төрөв

2014 оны 11 сарын 25

“2014 оны арваннэгдүгээр сарын байдлаар дэлхийд 2325 тэрбумтан байна” гэж “WealthX” компани мэдээллээ.

WealthX” компани Швейцарийн “UBS” корпорацитай хамтран дэлхийн тэрбумтнуудыг багтаасан “WEALTH-X AND UBS BILLIONAIRE CENSUS 2014” хэмээх судалгааны тайлангаа “www.wealthx.com” сайтдаа байршуулжээ. Энэхүү судалгааны тайлан 100 хуудсаас бүрдэх бөгөөд 80 дахь хуудсанд Ази тивийн тэрбумтнуудыг жагсаажээ. Тус жагсаалтад Монгол Улсаас хоёр эрхэм багтаж, дэлхийн тэрбумтнуудын тоонд оржээ.  Монгол Улс түүхэндээ анх удаа энэхүү тайланд багтаж буй юм. Тэдний нийт хөрөнгийн хэмжээ дөрвөн тэрбум ам.доллар аж.

“WealthX”компанийн ерөнхий захирал Дэвид Фриедман хэлэхдээ “2014 онд дэлхийн хэмжээнд 2325 тэрбумтан байна гэж бүртгэгдсэн. Энэ тоо бол өнгөрсөн онтой харьцуулахад 7.2 хувиар илүү үзүүлэлт” гэжээ. Мөн “UBS” корпораци “2020 оны арваннэгдүгээр сард тэрбумтнуудын тоо 3800-д хүрнэ” гэж тооцоолжээ. Дэлхийн тэрбумтнуудын нийт хөрөнгийн хэмжээ 7.3 их наяд ам.доллар буюу өнгөрсөн жилээс 12 хувиар өссөн байна. Тэрбумтнуудын 63 хувь нь хувийн компаниасаа баяжсан гэж Дэвид Фриедман онцолжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12684
0 эможи
keyboard_arrow_up