Дуучин А.Хишигдалай Олон улсын эстрадын дуулаачдын наадмыг тэргүүллээ
Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг, залуу дуучин А.Хишигдалай нар Тува улсын нийслэл Кызылыг зорисон тухай мэдээлж байсан билээ.. Тэд тус улсад энэ сарын 21-23-нд болсон Монгол туургатны дунд зохион байгуулдаг “Мелодия Саянских гор” буюу Олон улсын эстрадын дуулаачдын наадамд оролцсон юм..
Олон улсын дуулаачдын наадмын энэ жилийн шүүгчээр Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэгийг уригдсан бол дуучин А.Хишигдалай Монгол Улсыг төлөөлөн тус наадамд амжилттай оролцож нэгдүгээр байр эзэлсэн байна. Тэрбээр 2001 онд тус наадамд “Мандах нар” дуугаараа оролцож, Гран-при шагналын эзэн болж байжээ.
Та бүхэндээ авъяаслаг, дуучин бүсгүйн Тува улсыг зорисон аян замын фото зурагнаас хүргэж байна.