Т.Батцэцэг Лондон хотыг зорилоо

2014 оны 11 сарын 21

Их Британийн нийслэл Лондон хотноо зохиогдох “Дэлхийн мисс-2014” тэмцээнд оролцох Монголын гоо бүсгүй Т.Батцэцэг оролцохоор шалгарсан билээ. Өнөө өглөө тэрбээр Лондон хотыг зорилоо.

Дэлхийн орон орны гоо бүсгүйчүүд 24 өдрийн турш өрсөлдөж ирэх арванхоёрдугаар сарын 14-нд эцсийн шалгаруулалт болж ялагчаа тодруулах юм. 

“Дэлхийн мисс-2014” тэмцээн 24 өдрийн турш үргэлжлэх хугацаандаа “SOCIAL MEDIA AWARDS” хэмээх шагналын эзнийг тодруулдаг уламжлалтай. Энэ нь олон нийтийн сүлжээгээр хамгийн их “Like” буюу санал авсан мисс гэсэн тусгай өргөмжлөл юм. Одоогийн байдлаар хамгийн их “Like”-ийг Филиппины гоо бүсгүй аваад байна. “SOCIAL MEDIA AWARDS” шагналыг гардуулахдаа дэмжигчдээсээ авсан лайкийг нь тухайн оролцогчийн улсын нийт хүн амын тоотой харьцуулж хардаг билээ.

Энд дарж саналаа өгөөрэй. Ингээд уншигчдынхаа өмнөөс Дэлхийн мисс-ийн төлөө эх орныхоо гоо бүсгүйчүүдийг төлөөлөн оролцож байгаа Т.Батцэцэгтээ амжилт хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12509
0 эможи
keyboard_arrow_up