Анжелина Жоли жүжигчний карьераа дуусгана
Холливуудын алдарт жүжигчин Анжелина Жоли тун удахгүй жүжигчний карьераа дуусгах гэж буйгаа олон нийтэд зарлажээ. Өөрөөр хэлбэл түүний дүр бүтээж буй хэд хэдэн кинонуудын зураг авалтыг дууссаны дараагаар тэрээр бүр мөсөн жүжигчин байхаа болих аж.
Түүний хувьд жүжигчний мэргэжлээ орхиж буй хэдий ч кино урлагийн салбараа бүр орхихгүй юм байна. Учир нь тэрээр найруулагчийн ажилд хүч сорихоор төлөвлөж байгаа бөгөөд энэ ажил дээрээ төвлөрөн ажиллах аж. Анжелина Жоли өгсөн ярилцлагадаа "Би урьд өмнө нь хэзээ өөрийгөө найруулагч болно хэмээн бодож байгаагүй ч надад ирээдүй байгаа гаж найдаж байна." гэжээ.
Дашрамд сонирхуулахад ирэх 2015 онд түүний өөрөө бичиж, найруулж нөхөр Брэд Питтийнхээ хамт тоглосон "By the Sea" буюу "Тэнгисийн дэргэд" кино дэлгэцнээ гарах юм байна.