Бутанчуудыг дэлхийн хамгийн “аз жаргалтай нь болгосон - 10” хүчин зүйл

2014 оны 11 сарын 21

Гималайн нурууны зүүн хошуунд орших Бутаны вант улс нь дэлхийн хамгийн аз жаргалтай ард түмэнтэй улс юм.
Хүмүүс нь ихэвчлэн хувийн аж ахуй эрхэлдэг буурай хөгжилт энэ улс яаж ийм тодотгол хүртсэнийг дэлхийн бүх улс орон сонирхож, үлгэр жишээ авах зүйл юу байгааг судалжээ. Тэрхүү эрэл хайгуулын дүнд Бутан улсын ард түмний сэтгэл ханамжтай, аз жаргалтай амьдралын 10 нууцыг илрүүлсэн байна.Эрхэм уншигч та уг нийтлэлийг уншаад эх оронтойгоо жишин харьцуулж, зарим зүйлийг тусгаж авна хэмээн найдаж байна.

Тэд материаллаг болон оюун санааны баялгийг тэнцвэртэй байлгадаг
Дэлхий ертөнц хурдацтай хөгжсөнөөр орчин үеийн хүмүүс хамгийн сүүлийн үеийн гар утас барьж, үнэтэй машин унаж, брэнд хувцас өмсөхийг юунаас ч илүүгээр эрмэлзэх болсон. Эд баялагтай байх сайхан ч үүнийг дагаад бухимдал, дарамт ирдэг нь бодит үнэн билээ. Бутанчуудын хувьд эд баялаг эн тэргүүний үнэт зүйл биш бөгөөд энх тайван амьдарч буйдаа л тэд туйлын ихээр талархдаг байна.

Бутан дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөөрөө дэлхийд дээгүүрт жагсдаг
Сүүлийн хэдэн жилд Бутаны дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлт маш хурдацтай өсөж байгаа. Жишээлбэл Энэтхэг улстай усан цахилгаан эрчим хүчний үйл ажиллагааг хамтран хийж эхэлснээр улс орны эдийн засагт ихээхэн дэвшил гарсан байна. Ийнхүү эх орныхоо нөөцийг өөрт ашигтай байдлаар зохицуулснаар ард түмний амьдрал ч өөдлөн дэвжихэд чухал байдаг аж.

Тэдэнд телевиз, радио болон интернет тийм ч чухал биш
Шударгаар хэлэхэд эдгээр зүйлсийн хүн төрөлхтөнд үзүүлсэн сөрөг нөлөө асар их. Жишээ нь телевизээр гарч буй үзэсгэлэнтэй, баян чинээлэг хүмүүсийг хараад хүнд өөрийгөө голох, бусадтай харьцуулах сэдэл төрдөг. Түүнчлэн интернетээр тасралтгүй хөврөх замбараагүй мэдээ мэдээлэл, хэрүүл маргаан нь хүмүүсийн цагийг гарздаж, оюуны хоосролд оруулж байна. Тэгвэл улс орон даяараа энэ бүхнээс хол байснаар амьдрал илүү дээр байж болохыг Бутан хүмүүс батлан харуулж буй юм.

Газар нутгийнхаа тэн хагасыг онгон байгалиар нь хадгалсан
Бутан улс хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг эн тэргүүнд тавьдаг. Тус улсын удирдлага эрт дээр үеэс л байгалийн үзэсгэлэнт газруудаа дархан цаазтай болгож хамгаалснаар нийт нутаг дэвсгэрийн 50 хувь нь хүний гар хүрээгүй, онгон байгалиараа хадгалагдсан байна.

Тэдний гол шашин нь Буддизм
Буддизм бол энх амгалан, эв нэгдлийн шашин билээ. Бутан хүмүүс карма буюу үйлийн үрийн онолыг дагаж мөрддөг. Энэ нь бусдад туслахын хэрээр сайн үйлийн үрийг хурааж хойд төрөлдөө аз жаргалын хутгийг олдог тухай сургаал юм. Ийм ч учраас тэд уур бухимдал, хэрүүл маргааныг урьтал болголгүй бие биеэ хүндэлж, аль чадахаараа тусалж дэмжихийг илүүд үздэг.

Тэд өөрсдийнхөө аз жаргалыг хэмждэг
Бутаны төр засаг ард түмнийхээ аз жаргалын төвшинг тогтмол хэмждэг ажээ. Үүнийхээ үр дүнд алдаа дутагдлаа засаж залруулан, хүмүүсийг илүү аз жаргалтай болгох тал дээр анхаарч ажилладаг юм байна.

Бутан улсын байгаль маш үзэсгэлэнтэй
Бутан улс сүр жавхлант Гималайн нурууны орчим оршдог. Мөн дээр дурдсанчлан улсынх нь 50-иас илүү хувь нь хүний гар хүрээгүй онгон зэрлэг. Тэд түмэн хүн бужигнасан хотын амьдралд ч оролцож, хүссэн үедээ ой тайгаар зугаалж алжаалаа тайлах боломжтой.

Язгууртан болон энгийн ардын хоорондох зааг ялгаа бага
Бутан хүмүүс бие биетэйгээ зиндаархаж харьцдаггүй. Хичнээн язгууртан гаралтай, баян чинээлэг, нэр хүндтэй хүн байсан ч бусадтай яг л хүн гэсэн утгаар нь харьцдаг. Тэд хамтдаа тоглож, наргиж цэнгэж, ямар ч айдас хүйдэс, дээрхэж ихэрхсэн харилцаагүйгээр аж төрцгөөдөг.

Тэд сайн амардаг
Үндэсний судалгаагаар Бутан хүмүүсийн 2/3 нь өдөрт доод тал нь найман цаг унтаж амардаг гэсэн тооцоо гарчээ. Сайн унтаж амрах нь эрүүл мэндэд тустайгаас гадна аз жаргалтай, тайван амьдралын үндэс суурь юм.

Бутан улс орчны бохирдол багатай
Техник технологи, үйлдвэрлэл, авто машин гэх мэтчилэн хүрээлэн буй орчныг бохирдуулдаг хүчин зүйлс Бутан улсад бага. Тийм ч учраас маш цэвэрхэн төдийгүй харахад л сэтгэл тайвшрам үзэсгэлэнт орчинтой.
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12496
0 эможи
keyboard_arrow_up