Японд Монгол гэртээ амьдардаг залуу
Дэлхий даяарчлагдаж, бид хаана ч Монгол гэрээ барьж амьдрах боломжтой болжээ. Саяхан Монгол гэр үйлдвэрлэдэг компани Европруу экспортолдог тухай нэвтрүүлэг гарч байсан. Үүнийг бичигч би вээр ихэд бахархаж, алс холын Европ хүмүүс Монголоос гэр худалдан авч Монгол соёлыг түгээж байгаад баяртай байлаа.
Гэтэл арлын Япон орны төвийн бүс болох Канто мужийн Ибараки хотод амьдардаг нэгэн Монгол залуу хашаандаа Монгол гэрээ бариад төвхнөсөн байх юм. Түүнийг Цэвэгээ гэдэг бололтой.
Алс хол хүний нутагт эх орноо сурталчилж, эсгий гэрээ барьж, түүндээ өөрөө амьдарч, бас ч үгүй эх нутгаа санасан Монгол ахан дүүсээ дуудаж, тэднийхээ нутгаа санасан сэтгэлийг дэвтээж өгдөг бололтой.
Гал үнэртсэн гэрийн хойморт, мах огтлон суухад Монгол хүнд "Жаргал гэж энэдээ" гэж бодогдож таарна. Зуухнаас халуу дүүгж, задгайлж өрхөө татсан тооноор Японы хөдөө нутгийн тэнгэрт одод гялалзах нь тал нутгийн шөнийг санагдуулж, Монголчуудын нутгаа гэх сэтгэлийг илүүтэй хөнддөг биз. Ижий ааваа санаж, тоглож өссөн нутаг, тоонот гэртээ очихсон гэж хүсдэг биз, тэр.
Тэрээр бас хэд гурван ямаатай, тэд нь ишиглэсэн. Хааяа сааж сүүгээр нь цайгаа сүүлдэг бололтой дэлэн шувтрах.
За тэгээд гэрээ барьж амьдраад, мужааны ажил хийсэн шиг, Монголоо сурталчилан яваа Цэвэгээ шиг залуус олон болвол эх орны минь ирээдүй гэрэл гэгээгээр дүүрэн байх биз.