Задгай даашинзаар Арабын ертөнцийг шуугиулав
Леваны поп дуучин эмэгтэй зурагтаар гарсан тоглолтын үеэр өвөрмөц даашинз өмссөн нь Арабын ертөнцийнхний хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байна. Эх сурвалжуудын дамжуулснаар эл эсэргүүцлийг гол төлөв эмэгтэйчүүд үзүүлж буй аж. Дуучин Хайфа Вехбе пан Арабын авъяастнуудыг шалгаруулах Араб Стар Академийн шууд тоглолтын үеэр ар нуруу нь ил гарсан, бусад ихэнх хэсэг нь торон материал бүхий даашинз өмссөн нь эрээ цээргүй явдал гэж олон нийт унтууцаж, лалын шашинт эмэгтэйн зөв зохистой хувцаслалтын талаар онлайн маргаан дэгджээ. Уг тоглолтыг нийт хоёр сая гаруй хүн үзсэн бөгөөд Ютүб зэрэг онлайн цахим хуудаст байрлуулсан юм.
Арабын орнуудаас Египет, Иордан, Саудийн Арабын эмэгтэйчүүд хамгийн ихээр шүүмжлэлтэй хандаж, даашинзны сонголт буруу гэж үзэж байна. Ютүб цахим хуудсын нэгэн хэрэглэгч “Урлагт ч гэсэн хязгаар байх ёстой. Хайфа, чи хэрээс хэтэрлээ” гэжээ. Ёс жаягийг ягштал баримталдаг арабын Леванд эмэгтэйчүүд богино банзал, энгэр нь задгай цамц, даашинз өмсөхийг хатуу хориглодог. Тэгвэл Саудийн Арабт эмэгтэйчүүд царайгаа ч ил гаргах нь хатуу хориотой байдаг юм. Иргэдийн зүгээс хамгийн хамгийн шүүмжлэлтэй хандаж буй асуудал ёс уламжлалаа уландаа гишгэхээс гадна бусдад буруу үлгэр дуурайл үзүүлж, юу хүссэнээ өмсдөг болоход уриалж буйд нь юм байна.

- See more at: http://yellow.time.mn/content/51336.shtml#sthash.ujrG1BwX.dpuf