Гондурас улсын мисс Мариа амиа алджээ

2014 оны 11 сарын 20

Ирэх сарын 9-нд Их Британийн нийслэл Лондон хотод зохион байгуулагдах “Дэлхийн мисс 2014”-д эх орноо төлөөлөн оролцох Гондурас улсын гоо бүсгүй 19 настай Мариа Хосе Алварадо өнгөрсөн долоо хоногийн эхээр эгчийнхээ хамт сураггүй алга болсон талаар өмнө нь бид мэдээлж байсан билээ.

Тэгвэл цагдаагийнхан Мариа болон эгчийнх нь цогцсыг өчигдөр олсон байна. Тэднийг цогцсыг Санта Барбара хотын баруун хэсэгт орших голоос олсон аж.

Энэхүү хэрэгт мисс Мариагийн эгч 23 настай Софиа Тринидадын найз залуу холбоотой аж.  Одоогоор Плутарко Руйзыг өөр нэг эрийн хамт хүн амины хэрэгт сэжиглэн баривчлаад байгаа аж. София Тринидадын найз залуу түүнийг өөр эртэй бүжиглэсний төлөө хардаж, эцэст нь тэднийг буудан хороогоод, цогцосыг нь булсан гэсэн мэдүүлэг өгсөн байна.

Дэлхийн миссийн холбооны удирдлагууд амиа алдсан Гондурас улсын мисс Мариа Хосе Алварадогийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж, гэмт хэрэгтэнг тэмцээнээс өмнө барихыг тус улсын цагдаа нараас хүсчээ. Мариа Хосе Альварадо нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Гондурас улсын гоо бүсгүйн болж байсан ба ирэх долоо хоногт болох Дэлхийн миссийн тэмцээнд оролцох гэж байсан билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12422
0 эможи
keyboard_arrow_up