Кино урлагт хүч сорьж үзсэн “алдартай - 10” реппер

2014 оны 11 сарын 18

Уншигч та бүхэнд сор болсон гайхамшигт уран бүтээлээрээ дуу хөгжмийн урлагт нэрээ цуурайтуулаад зогсохгүй кино урлагт хүч сорин үзэгч олныг бишрүүлсэн эгэлгүй авьяаслаг репперүүдийн талаарх сонирхолтой нийтлэлийг толилуулж байна.
Тэдний дотроос жүжиглэх ур чадвараа олж нээснээр дэлгэцийн урлагт насан туршдаа хүчин зүтгэхээр сэтгэл шулуудан агуу түүхийг бичиж яваа хүн ч бий. Ингээд хамгийн авьяаслаг 10 “жүжигчин - реппер” хэн бэ гэдгийг хамтдаа сонирхоцгооё.

ICE-T

Домогт реппер Ice-T-гийн түүхийг мэддэгүй хүн сонсвол бараг итгэхгүй байх. Түүний “Cop Killer” хэмээх дуу телевизээр бараг 14 улирлын турш хит болж байсан ховор тохиолдол бий. Тэгвэл түүний алдрын гараа түүнээс ч өмнө буюу “Breakin' 2: Electric Boogaloo (1984)” уран сайхны киноны репперийн дүрээр анх эхэлж байсан ажээ.

EVE

Eve бол 2000-аад оны үед ид мандаж байсан реппер билээ. Тухайн үед түүний “Scorpion” цомгийн дуунууд бараг радио болгоноор л тасралтгүй эгшиглэдэг байсан. Тэрбээр дуу хөгжмийн оргилд гялалзахын сацуу “Barbershop (2002)” инээдмийн кинонд дүр бүтээсэн нь жүжиглэх авьяасаа нээсэн томоохон үйл явдал байлаа. Түүнээс хойш уран бүтээлийнхээ ажилд түлхүү анхаарсан ч “Whip it (2009)”, “Glee (2011) зэрэг кинонд бас тоглоод амжжээ.

LUDACRIS

Авьяаслаг реппер төдийгүй гайхалтай жүжигчин гэдгээ дэлхий нийтэд аль хэдий нь нотолсон хүн бол Ludacris гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Түүний кино урлагт хөл тавьснаас хойшхи хамгийн их амжилт олсон кино нь “Crash (2004)” юм. Үүнээс гадна онцлон дурдах дэлгэцийн уран бүтээл нь мэдээж орчин үеийн залуусын үзэх дуртай “Fast&Furious (2001-)” киноны цувралууд билээ.

COMMON

Реппер Common 2007 оноос албан ёсоор кино урлагт хөл тавьж, жүжигчний амьдралын сайн мууг биеэр туулж эхэлжээ. Хамгийн гайхмаар нь түүнийг хүмүүс дуунаас нь илүү “Hell on Wheels (2011-)” олон ангит кинонд бүтээсэн дүрээр нь сайн танидаг аж. Тэгэхээр түүний хувьд кино урлаг арай ээлтэй хэмээн дүгнэсэн ч болохоор юм.

MARK WAHLBERG

Түүнийг анх Marky Mark нэрээр хэд хэдэн реп дуу гарган шуугиан тарьж байсныг ихэнх хүн мартсан ч байж магадгүй. Учир нь тэрбээр репперийн амьдралаар тийм ч удаан замнаагүй юм. Түүхийг сөхвөөс Марк жүжигчний амьдралыг сонгохоор сэтгэл шулуудаж “The Departed (2006)”, “The Fighter (2010)”, “Lone Survivor (2013)” зэрэг гайхамшигт кинонуудад дүр бүтээсэн байдаг. Энэ сонголт оновчтой байсны баттай илрэл нь түүний Оскарын шагналд нэгэнтээ нэр дэвшсэн явдал билээ.

DIDDY

Нэг хүн яасан ч хийж чадахааргүй олон зүйлийг амжуулдаг хүчирхэг залуу бол яахын аргагүй Diddy юм. Тэрбээр уран бүтээлээ туурвиж цомог гаргахын зэрэгцээ хувцасны бизнес эрхэлдэг ба дээр нь нэмээд хоёр ч ресторан ажиллуулдаг. Түүгээр ч зогсохгүй “Jonah Hill in to the Greek (2010)”, “Hawaii 5-0 (2010-)” болон “It’s Always Sunny in Philadelphia (2005-)” зэрэг цуврал кинонуудад дүр бүтээжээ. Түүнд унтаж амрах цаг үнэндээ гардаг болов уу?

T.I.

T.I.-ын дэлгэцийн уран бүтээлийн чансааг тийм гэж дүгнэж хэлэхийн аргагүй. Тухайлбал түүний “Takers (2010)” кинонд бүтээсэн дүр шүтэн бишрэгчдийнх нь урмыг хугалсан бол “ATL (2006)” болон “American Gangster (2007)” зэрэг кинонд бүтээсэн дүрээрээ үзэгчдийг бишрүүлж байсан юм. Харин энэ жилийн хувьд удахгүй гарах “Ant Man (2015)” кинонд тоглох гэж байгаа талаарх мэдээг хэвлэлийнхэн хэдийнээ дэлгээд байгаа билээ.

ICE CUBE

Түүний репийн урлагт оруулсан хувь нэмэр үлэмж их. Учир нь тэр бол “гангста - реп”-ийн урсгалыг үндэслэгч юм. Тэрчлэн 1990-ээд оны үед нэрд гарсан “Boyz n the Hood and Friday (1991)” кинонд бүтээсэн дүрийг нь хүмүүс андахгүй сайн мэднэ. Залууст орчин үеийн амьдралын хэв маягийг нэвтрүүлэгчдийн нэг болох Ice Cube-н тоглосон “Are We there yet (2005-)” хэмээх цуврал киног ч бас хүмүүс мартаагүй байх.

WILL SMITH

Уилл Смитийг реппер хийж байх 20 гаруй настай үеэс л хүмүүс түүнийг кино урлагт хүчээ сорьж үзэхийг нэг бус удаа санал болгосон гэдэг. Тухайн үед жүжиглэж чадна гэдэгтээ итгэл муутайхан байсан түүнийг хожим нь Hollywood-ын агуу жүжигчдийн нэг болно гэж хэн таамаглах билээ. Түүгээр ч зогсохгүй Уиллийн дуулах, жүжиглэх авьяас хүү Жейден Смитэд нь ямар гайхалтайгаар удамшсаныг хэн хүнгүй л шагшин магтдаг.

EMINEM

Өөрийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн “8-Mile (2002)” кинонд тоглосон нь Eminem-ийн цорын ганц кино уран бүтээл юм. Гэхдээ тус кинонд түүний жүжиглэх чадвар гайхалтай байсан төдийгүй асар их ашиг орлого олсон билээ. Түүнийг одоогоор дуу хөгжмийн урлагт цаг наргүй хүчин зүтгэж яваа ч хэзээ нэгэн цагт кино урлагт эргэн ирнэ гэж шүтэн бишрэгчид нь найдлага тавьсаар байдаг аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12248
0 эможи
keyboard_arrow_up