Мадонна Энэтхэгийн эрх баригчдыг шүүмжлэв

2014 оны 11 сарын 18

Энэтхэгийн Засгийн газар хүн амын хурдацтай өсөлтийг саармагжуулах, төлөвлөөгүй жирэмслэлтийг зогсоохын тулд өөрийн улсын эмэгтэйчүүдийг үрийн сувгаа боолгох мэс засалд хамрагдахыг шаардаж байгаа ба энэ ч үүднээсээ өнгөрсөн амралтын өдөр Пендари тосгоны 83 эмэгтэй үрийн сувгаа боолгох мэс ажилбар хийлгэж тэдгээрийн 14-нь амиа алдсан ба өнөөдрийн байдлаар энэ тоо 19-т хүрээд байгаа юм.

Тэгвэл дээрх асуудлыг дуучин Мадонна эмэгтэйчүүдийн эрхийг ноцтой зөрчиж байна хэмээн үзэж байгаа ажээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн инстаграмдаа “Хүн ам хурдацтай өсөж байна гэх шалтгаанаар эмэгтэйчүүд биднийг нохойноос дор үзэж болохгүй. Эмэгтэй хүн бүхэн ээж болох ёстой” гэж бичсэн бөгөөд эрх нь зөрчигдөж буй энэтхэг эмэгтэйчүүдийн төлөө нэгдэхийг мөн уриалжээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12242
0 эможи
keyboard_arrow_up