Телевизийн шууд нэвтрүүлэгт оролцоогүй удсан Ерөнхийлөгч өнөө орой

2014 оны 11 сарын 14

Сүүлийн хоёр сар ард иргэд бид телевизээр улсынхаа Ерөнхийлөгчтэй уулзаагүй. Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөө орой 21.30 цагаас UBS телевизээр шууд нэвтрүүлэгт оролцох аж. 

Тус телевизээс санаачлан зохион байгуулсан  “Улс төрд шинэ манлайлагч” төслийн шилдэг оролцогчид төрийн тэргүүнтэй уулзах хүсэлтээ олон удаа тавьсан гэдгээ өмнө нь дуулгасан. Харин төрийн тэргүүн хариу өгөлгүй ихэд хүлээлгэсний эцэст ийнхүү өнөөдөр уулзах нээ. 

МУ-ын ерөнхийлөгч манлайллын сэдвээр илтгэл тавьж, бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн асуудлаар уулзаж ярилцах аж. Манлайлагч  залуус Ерөнхийлөгчөөс асуух асуултаа урьдчилан бэтгэсэн байгаа гэнэ. 

Улс төр, нийгэм, эдийн засгийн амьдрал хурцадмал байгаа энэ цаг үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцох шууд нэвтрүүлэг олны анхаарлын төвд болох нь зайлшгүй. Энэ үеэр ард түмэн улс төрд өрнөж буй асуудлын талаар тэрбээр байр сууриа илэрхийлэхийг сонсоно гэдэгтэй итгэлтэй байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12078
0 эможи
keyboard_arrow_up