Энн Хэтэуэйн лааны тосон барималтай болов
Жүжигчин Энн Хэтэуэйнд зориулж лааны тосон баримал урласан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Нью Йорк хотод байрлах Мадам Тюссогийн музей жүжигчин Энн Хэтэуэйны лааны тосон баримлыг өчигдөр танилцуулжээ.
Жүжигчин бүсгүй өчигдөр 32 нас хүрсэн бөгөөд тус музейн захирал түүний фэн аж. Тиймээс хайртай уран бүтээлчийнхээ төрсөн өдөрт зориулж, ийнхүү лааны тосон баримлыг нь уруулахаар шийдвэрлэжээ. Энэхүү үзмэрийг нийт 21 хоногийн дотор урласан бөгөөд Энн Хэтэуэйний барималд 2010 онд “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын үеэр өмссөн “Chanel”брэндийн гүн цэнхэр өнгийн даашинзийг өмсүүлсэн байна.
Энн Хэтэуэйн твиттертээ “Баярлалаа. Жинхэнэ гэнэтийн бэлэг байлаа” хэмээн жиргэжээ. Тэрбээр сүүлд “Interstellar” киноны гол дүрийг бүтээсэн юм. Энэхүү уран бүтээл өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн бөгөөд Америкийн “Box office”-д хоёрдугаар байранд жагсч буй. Нийт 147 сая ам.долларын ашиг олжээ.