Дэлхийн шилдэг 10 түргэн хоолны сүлжээ ресторан

2014 оны 4 сарын 09

Дэлхий даяар маш олон түргэн хоолны сүлжээ ресторанууд үйл ажиллагаа явуулж байна. Forbes сэтгүүлийн нэрлэсэн дэлхийн хамгийн амттай түргэн хоолны сүүлжээ ресторануудыг танилцуулж байна. 

1. McDonald's
Дэлхий даяарх сүлжээ рестораны тоо: 18,710

Америкийн хамгийн алдатай түргэн хоолны сүлжээ болох McDonald's өнгөрсөн жил 212-хон зуушийн газрыг дэлхий даяар нээсэн ч тэргүүлэх байр сууриа алдаагүй байна. 

2. KFC

Дэлхий даяарх сүлжээ рестораны тоо: 11,798

Yum! Brands-ийн 4200 салбар хятад даяар байдаг. 

3. Subway
Дэлхий даяарх сүлжээ рестораны тоо: 10,109

Subway нь дэлхийн 100 оронд үйл ажиллагаа явуулдаг ба өнгөрсөн онд Бүгд Найрамдах Суринам Улс болон Оросд салбараа нээсэн байна.

 

4. Pizza Hut
Дэлхий даяарх сүлжээ рестораны тоо: 5,890

Pizza Hut нь Yum! Brands' KFC-ийн охин компани бөгөөд 2012 онд 367 олон улсын салбараа нээсэн байна. 

 

5. Starbucks
Дэлхий даяарх сүлжээ рестораны тоо: 5,727

Дэлхийн 50 гаруй оронд салбартай ба өнгөрсөн онд 220 салбарыг олон улсад нээсэн байна.

6. Burger King
Дэлхий даяарх сүлжээ рестораны тоо: 4,998

Америкийн 3 дахь том бургерын сүлжээ ресторан. Одоо дэлхийн 73 улс оронд салбартай ба өнгөрсөн жилийн мэлээллээр сүлжээ рестораныхаа тоог гадаад зах зээл дээр 170 гаруйгаар нэмж чаджээ. 

7. Domino's Pizza
Дэлхий даяарх сүлжээ рестораны тоо: 4,422

Domino's нь дэлхийн 60 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн жил л гэхэд тэд гадаадад 350 салбар ресторанаа байгуулсан байна.

8. Dunkin' Donuts
Дэлхий даяарх сүлжээ рестораны тоо: 3,005

АНУ-гийн хамгийн алдартай донатын сүлжээ ресторан нь дэлхийн 30 оронд үйл ажиллагаагаа явуулдаг ба өнгөрсөн жил л гэхэд гадаад зах зээлд 900 салбар дэлгүүрээ нээсэн байна. Та бүхэн Оросын Dunkin Donuts -ын зургыг харж байна. 

.

9. Dairy Queen
Дэлхий даяарх сүлжээ рестораны тоо: 802

DQ халуун хоол болон хүйтэн ундаагаараа дэлхийн 18 оронд салбар нэгжүүдтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн онд сүлжээ рестораныхоо тоог 150 аар нэмэгдүүлж чадсан бөгөөд өмнөд хөршид маань 500 дахь салбараа нээсэн байна. 

10. Papa John's
Дэлхий даяарх сүлжээ рестораны тоо: 755

Papa John's нь "Хамгийн шилдэг пицца" уриатай бөгөөд өнгөрсөн жилд маш сайн ажиллаж 86 салбараа дэлхийн орнуудад нээсэн. Papa John's- ийн нэг салбарын дундаж орлого нь бусад 9-ийгөө бодоход хамаагүй бага ч гэсэн жагсаалтын 10-т орж чадсанд нь баяр хүргэе. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1205
1 эможи
keyboard_arrow_up