Хайр дурлалын бурхан Мэрилин Монроегийн хайрын захиа
Бүх цаг үеийн хамгийн цуутай, үзэсгэлэнтэй бүсгүй Мэрилин Монрогийн нэрийг сонсмогцоо л гоо үзэсгэлэн гэдэг үг өөрийн эрхгүй толгойд орж ирдэг. Холливудын секс бэлгэ тэмдэг Мэрилин Монроегийн хувийн амьдрал үргэлж нууцлаг байсаар ирсэн.
Тэгвэл жүжигчин бүсгүйн кино зохиолч Артур Миллер, сагсчин Жое Ди Маггио нарт зориулан бичсэн хайрын захиаг дуудлага худалдаагаар 1 сая доллараар заржээ. Монрое 1954 онд сагсчин залуугаас салсаныхаа дараахан “Би чамд хайртай. Хамт байхыг хүсдэг” хэмээн захидал өгч байсан ажээ. Уг захидал “Надад итгэх чиний итгэлээс илүү сайхан зүйл үгүй” хэмээн үргэлжилсэн байна. Хожмоо 1962 онд Монроег нас барахад сагсчин Маггио оршуулган дээр нь цэцэг авчрахдаа уйлж байсан гэдэг. Тэрээр Монроегийн бунханыг хэд хэдэн удаа эргэсэн баримт бий.
Хайр дурлалын бурхан Мэрилин Монроегийн хуучирдаггүй гэрэл зургийн цомгоос хүргэж байна.