Дэгжин загварууд зонхилсон орон орны өвлийн гоёл
Цасан ширхэг, мөнгөн угалз наадуулсан өвлийн өдрүүд айсуй. Хацар жиндүүлэм хүйтний улиралд охид бүсгүйчүүд маань ямар гоёлоор гангарахаа шийдэж ядан суугаа нь лавтай биз ээ. Тэгвэл бид энэ удаад дэгжин залуус, хээнцэр охидынхоо өвлийн хувцас загварын ерөнхий чиг хандлагын талаар мэдээлэл хүргэхээр зэхлээ.
Богино загварын шуба, үслэг хүрэм ч загварын ертөнцөд энэ удаад зайгаа тавьж өгсөнгүй. Савхин оруулгатай, элдэв тоноглол, өргөн бүс гээд л сонирхол татам чимэглэлээр гоёсон үслэг хүрэм охид бүсгүйчүүдийн гангараа болсон хэвээр...
Хүйтний улиралд хөнгөн, дулаан даавуугаар хийсэн банзал өмсөх нь илүү тохиромжтой байдаг. Загвар зохион бүтээгчид энэ өвөл том эсгүүртэй хэрнээ янз бүрийн ухлаадас ихтэй урт банзал донжтой харагдана гэж үзжээ. Илүү дутуу юмгүй, энгийн загвартай банзал гэсэн үг л дээ. Хормой нь ерөнхийдөө сул, том халаастай гээд л. Ийм загварын банзал өнгөний хувьд хар, бор, шаргал байвал улиралтайгаа илүү дүйцэх юм гэнэ. Ноосон даавуун материалтай уг банзал дөрвөлжин хээтэй байвал тун ч догь аж. Харин залуухан бүсгүйчүүдэд энэ загвар хэтэрхий хуучинсаг санагдсан бололтой. Тэгвэл танд орон орны өвлийн загварын танилцуулж байна.