Холливуудын хамгийн муу жүжигчид

2014 оны 11 сарын 13

Энэ шагналын хувьд бахархмаар зүйл биш бөгөөд шагналын эзэд шагналаа авахаар ирдэггүй нь тодорхой юм. Энэ бол “Golden Raspberry” буюу “Razzie Award” хэмээх шагнал юм. Энэ шагналыг тухайн жилийн хамгийн муу жүжигчин, найруулагч, киноны дуу, кино зэрэг номинацаар шалгаруулдаг. Шагналыг хамгийн анх 1981 онд Америкийн иргэн Жонн Уилсон санаачилжээ. Ингээд сүүлийн 30 жилийн дотор Холливудын хамгийн муу жүжигчин шагналыг авсан одуудтай танилцацгаая. 

10. Фэй Данауэй — 7 удаа нэр дэвшиж, 2 удаа авсан байна. 

Ямар ч хүн 100% төгс байна гэж байдаггүй бөгөөд “Bonnie Parker and “Clyde Barrow”, “Chinatown” киноны баатар хүртэл энэ шагналыг хүртэж байсан байна. Тэрээр “Mommy dearest” болон “The Temp” киногоор хамгийн муу жүжигчин болж байжээ. 

 

 

www.caak.mn

9. Мелани Гриффит — 7 удаа нэр дэвшиж, 2 удаа авсан байна. 

Мелани Гриффит ажил мэргэжлийн хувьд ололт, уналтаар дүүрэн байсан бөгөөд тэрээр “Stranger Among Us”, “Shining Through” хэмээх хоёр киногоор хамгийн муу жүжигчин болсон байна. 

 

 

www.caak.mn

8. Женнифер Лопес — 7 удаа нэр дэвшиж, 2 удаа авсан байна. 

“Gigli” хэмээх киногоор J.Lo “хамгийн муу эмэгтэй жүжигчин” болон “хамгийн муу найруулга”-тай кино гэсэн номинацаар “Razzie Award” шагналыг хүртжээ. 

 

 

www.caak.mn

7. Пиа Задора — 3 удаа нэр дэвшиж, 3 удаа авсан байна. 

“Butterfly” киногоор тэрээр “хамгийн муу жүжигчин” болон “хамгийн муу ганцаарчилсан” дүр хэмээх шагналуудыг хүртсэн аж. Сонирхолтой нь энэ дүрээрээ тэрээр, ирээдүйтэй жүжигчин гэж “Алтан бөмбөрцөг”-ийг хүртсэн байна. 

 

 

www.caak.mn

6. Бо Дерек — 5 удаа нэр дэвшиж, 3 удаа авсан байна. 

Бо Дерек нь “Ghosts Can't Do It”, “Tarzan, The Ape Man”, “Bolero” зэрэг киногоор “хамгийн муу эмэгтэй жүжигчин”-ий шагналыг хүртсэн аж. Харин 1990 онд тухайн 10 жилийн хамгийн муу жүжигчин болжээ. 

 

 

www.caak.mn

5. Брук Шилдс — 5 удаа нэр дэвшиж, 3 удаа авсан байна. 

“The Blue Lagoon” кино түүнд “Razzie Award” болон нэр алдрыг авчирсан. Тэрээр хамгийн анхны “Razzie Award” шагналын нэр дэвшигч болсон аж. Үүнээс гадна “Sahara” болон “Speed Zone” зэрэг кинонууд түүнд энэхүү шагналыг авахад хүргэжээ. 

 

 

www.caak.mn

4. Шэрон Стоун — 10 удаа нэр дэвшиж, 3 удаа авсан байна. 

“Хамгийн муу жүжигчин” гэсэн шагналыг Шэрон Стоун “Intersection”, “The Specialist”, “Basic Instinct 2” зэрэг киногоор хүртсэн байна. 

 

 

www.caak.mn

3. Деми Мур — 19 удаа нэр дэвшиж, 3 удаа авсан байна. 

“GI Jane”, “Charlie's Angels: Full Throttle”, “Стриптиз” гэсэн киногоор “хамгийн муу эмэгтэй жүжигчний” шагналыг хүртсэн байна. Үүнээс гадна “дэлгэцийн хамгийн муу дуэт” гэсэн номинацаар энэ шагналын эзэн болсон аж. 

 

 

www.caak.mn

2. Пэрис Хилтон — 5 удаа нэр дэвшиж, 5 удаа авсан байна.

Хэдийгээр Пэрис 5 удаа энэ шагналыг хүртсэн ч огтхон ч сэтгэл санаагаар унаагүй бөгөөд харин ч дахин кинонд дүр бүтээж байгаа бололтой. 

 

 

www.caak.mn

1. Хамгий муу эмэгтэй жүжигчний жагсаалтыг Мадонна тэргүүлж байгаа бөгөөд тэрээр 9 удаа нэр дэвшиж, 8 удаа хүртсэн байна. 

2000 онд хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг 20-р зууны хамгийн муу жүжигчин хэмээн зарлажээ. 

 

 

www.caak.mn

Хамгийн муу жүжигчин болон муу кинонд өгдөг “Razzie Award” шагнал.

 

 

www.caak.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11962
0 эможи
keyboard_arrow_up