Taylor Swift –ийн “1989” цомог 1 сая гаруй хувь борлогджээ

2014 оны 11 сарын 13

“Биллбоард”-ын мэдээлж байгаагаар дуучин Taylor Swift-ийн “1989” цомог 2002 оноос хойш хамгийн их борлуулалттай цомгоор тодроод байна. Мөн тус цомог энэ жилийн анхны 1 сая хувь борлогдсон цомог болжээ.

“1989” цомог худалдаанд гарсан эхний  долоо хоногтоо 1,2 сая гаруй хувь борлогдсоноор энэ  жилийн анхны “платиниум” цомгоор тодроод байгаа юм. Реппер Eminem худалдаанд гарсан эхний долоо хоногтоо хамгийн их борлуулалттай цомгийн амжилтыг эзэмшдэг юм байна. Түүний “Eminem Show” цомог нь гарсан даруйдаа 1,3 сая хувь борлогдож байжээ.

Taylor Swift “1989” цомгоо өнгөрсөн аравдугаар сарын 27-нд албан ёсоор худалдаанд гаргасан юм. Цомгийн нэрийн хувьд дуучин бүсгүйн төрсөн он бөгөөд Taylor Swift 1989 оны арванхоёрдугаар сарын 13-нд төрсөн аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11953
0 эможи
keyboard_arrow_up